ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргыг түр орлон гүйцэтгэгч М.Алтансүхээс ургац хураалтын явц, тариалангийн бүс нутгуудын нөхцөл байдлын талаар тодрууллаа.
-Цаг агаар эрс хүйтэрлээ. Ургац хураалтын явц хэдэн хувьтай байна вэ?
-Есдүгээр сарын 23-ны байдлаар үр тариа хураалт 31, төмс хүнсний ногооных 50 гаруй хувьтай байна. Одоогоор 170 мянга гаруй тонн улаан буудай хурааж авсан байгаа. Мөн 64.2 мянган га талбайг ангилан хадаж, 8000 га-гаас 83.1 мянган тонн төмс, 4.1 мянган га-гаас 48.7 мянган тонн хүнсний ногоо хураасан. 6000 га-гаас 17.9 мянган тонн тэжээлийн ургамал, 4.2 мянган га-гаас 2.7 мянган тонн тосны ургамал авсан.
Эдийн засаг хүнд байгаа ч, тариалангийн салбараа дэмжинэ
-Ургац хураалт дуусахад цөөхөн хоног үлдлээ. Энэ хугацаанд газар тариалангийн гол нутгуудад цаг агаарын төлөв ямар байх бол?
-Цаг агаарын байдлаас болоод ургац хураалтын ажил жигдрэхгүй байна. Тариалангийн гол бүс болох Сэлнгэ, Дархан, Булган, Төв аймгийн нутгаар хур тунадастай байгаа учраас ажил багагүй удааширсан. Хэрэв цаг агаар тогтуун, тааламжтай байвал аравдугаар сарын эхний 10 хоногт ургацаа хурааж дуусдаг.
Байгалийн хүчин зүйлүүд сөргөөр нөлөөлж байгаа ч, төлөвлөсөн хугацаандаа дуусгах зорилго тавин ажиллаж байна. Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээллээр төвийн болон зүүн аймгуудад нэлээн сэрүүсч, цас орох төлөвтэй байгаа. Ялангуяа газар тариалангийн гол бүсүүдэд есдүгээр сарын 26-наас эхлээд хур тунадастай байх нь.
-Өнгөрсөн жилтэй харьцуулахад ургац хураалтын явц ямар байна?
-Нийт талбайн ургацынхаа 30 хувийг авна гэдэг хангалттай үзүүлэлт биш л дээ. Гэхдээ өнгөрсөн жилийн энэ үед ургацынхаа 21 орчим хувийг л хурааж байсан. Тэгэхээр энэ жил арай ахиу үзүүлэлттэй байна гэсэн үг. 2015 онд ургацын 50 хувийг алдаж, 203 мянган тонн үр тариа авсан. Бид энэ жил 480 орчим мянган тонн үр тариа авах урьдчилсан тооцоотой. Цаг агаарын нөхцөл байдлаас хугацаандаа амжиж хураах эсэх нь шийдэгдэнэ.
-Богино хугацаанд хураахын тулд хүн хүчээ нэмэх шаардлагатай юм биш үү?
-Энэ жил цэрэг, оюутан, сурагчдыг тариалан эрхэлдэг аж ахуйн нэгжүүдтэй холбож өгсөн. Тодруулбал, 953 цэргийн албан хаагч, 755 оюутан, 502 сурагч гээд нийт 2200 хүнийг гэрээгээр ажиллуулж байна. Цаг агаар хүнд, хугацаа богино үед хүн хүч нэмэх шаардлага гэнэт гарвал холбогдох газруудаас тусламж авна. Тухайлбал, Батлан хамгаалах яам болон цэргийн ангиудтай хамтарч ажиллах боломж бий.
-Тариаланчдын урамшууллын хэмжээ тодорхой болсон уу?
-2015 онд Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 5,6 тэрбум төгрөгийг урамшуулалд олгосон. Энэ жилийн хувьд тариалачдын урамшууллыг нэмж чадахгүй юм гэхэд өмнөх хэмжээнээс бууруулахгүй байх бодлоготой. Эдийн засаг хүнд байгаа ч, тариалангийн салбараа дэмжинэ.
Б.Баярмаа