УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор Оюу толгой төслийн тухай УИХ-ын тогтоолыг өнөөдөр хэлэлцэх болсонтой холбогдуулан Миний Монголын газар шороо хөдөлгөөнөөс өлсгөлөн зарлахаар болжээ. Тэд хэлэхдээ “Бид хоёр жилийн турш уг төслийн талаар холбогдох газруудад хандан өөрсдийн байр сууриа хуулийн дагуу илэрхийлж ирсэн. Биднийг сонсоогүй. Харин УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэнэ гэгдэж байсан уг төсөл өнөөдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор орох гэж байна. Ингэж УИХ-аар хэлэлцүүлж, ард иргэдийг хуурч, өнөө маргаашгүй хэлэлцэн ХОГ-г шийдэх гэж байна” гэлээ. Тэд өнөөдрөөс эхлэн Сүхбаатарын талбайд өөрийн хөдөлгөөнд нэгдэх сонирхолтой ард иргэдийг бүртгэх аж. Мөн тэд дээрх Хөрөнгө оруулалтын гэрээ батлагдвал ард нийтийн нээлттэй өлсгөлөн зарлаж, цаашлаад тэмцлийн хурц хэлбэрийг сонгох болно гэсэн. Энэ нь төв зам, төмөр зам хаах зэрэг нэлээд хүчтэй алхмуудыг хийхийг хэлэх аж.
Ч.Болортуяа