УИХ-ын сонгууль эхлэхэд гурван сар гаруйхан хугацаа үлдээд байна.
Тэгвэл өнөөдөр МАН-ын хэвлэлийн хурал зарлаж сонгуулийн шинэ хууль зөрчигдөж буй талаар мэдээллээ. МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дэд дарга н.Цагаанхүү, МАН-ын зохион байгуулалтын хэлтсийн дарга Ш.Раднаасэд хуралд байлцлаа.
Тэдний ярьж буйгаар АН болон бусад намуудаас нэр дэвших сонирхол бүхий хүмүүс орон нутагт сонгуулийн тухай хуулийг ихээр зөрчиж буй ажээ.
Сонгогчдын саналыг худалдаж авахыг оролдох зүй бус үйлдлүүдэд бэлэг сэлт тараах, үзвэр үйлчилгээ, шашны болон соёл урлагийн бүх үйл ажиллагааг оруулан тооцож, хориглосон байдаг.
МАН-ын аймаг орон нутгийн хороод болон иргэдээс дээрх хориглосон заалтыг хэрхэн зөрчиж буй талаарх баримт материалыг ирүүлжээ.
Жишээ нь, Өвөрхангай аймагт морины уралдааныг АН-аас УИХ-д сууж буй гишүүдээс, Дорнод аймагт нэр дэвшихийг хүссэн АН-ын нэр дэвшигчид урлагийн тоглолт, шашны арга хэмжээнүүдийг хийж байгааа гэнэ. Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь өөрийн аймагт нэр дэвших гэж буй хүнийг дагуулаад тоглолтын тасалбар үнэгүй тарааж өгчээ. Харин эдгээр мэдээллийн ард буй хүмүүсийн нэрсийг тодорхой өгөх боломжгүй гэлээ.
Хамгийн үнэ цэнэтэй бэлгийг Сангийн сайд асан С.Баярцогт өгчээ. Тэрээр Сэлэнгэчүүдэд алтадсан Намсрай бурхан, зурхайн номын хамт тараажээ. Тэрхүү зурхайн номыг нь дэлгэхэд Сангийн сайдын зураг гарч ирэх аж.
Энэ мэт хууль бус үйл ажиллагаа Дорноговь, Сүхбаатар, Өмнөговь аймгуудад гарч байгаа ажээ. Голчлон зохион байгуулагчид нь одоо УИХ-д байгаа АН-ын гишүүд байгаа гэдгийг МАН-ынхан мэдээлж байлаа.
Тус намаас сонгогчдыг хахуульдах гэж оролдсон бэлэг сэлтээр үзэсгэлэн гаргах ажээ.
О.Ариунбилэг