НҮБ-аас жил бүрийн гуравдугаар сарын 21-нийг “Дэлхийн ойн өдөр” болгон тэмдэглэж байхаар зарласан. Мөн Монгол Улсад ойн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой 2014 онд тохиож байгаа.
Тиймээс Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн ердөө наймхан хувийг эзэлдэг ой, модоо магтсан “Монгол ой” сэдэвт шүлгийн уралдаанд оролцож, байгаль хамгаалах их үйлсэд хувь нэмрээ оруулахыг БОНХЯ-аас уриаллаа. Уралдаанд сонирхогч мөн уран бүтээлчид гээд хүссэн хүн бүр оролцох боломжтой.
Энэхүү уралдааны зорилго нь Монгол орны нийт ойн сан бүхий газар нутаг, ой модны тухай уран, яруу шүлгийн аргаар илэрхийлж, нийт ард иргэдэд монгол орны ой, модыг хайрлах, экологийн онцлогийг таниулан мэдрүүлж, тарьж ургуулах, түүнийг хамгаалах ардын уламжлалт зан заншлыг өвлүүлэн үлдээхэд орших аж.
Шагналын сан:
1-р байр 1, өргөмжлөл, 500.0 мянган төгрөг
2-р байр 2, өргөмжлөл, тус бүр 300.0 мянган төгрөг
3-р байр 3, өргөмжлөл, тус бүр 200.0 мянгантөгрөг
Тусгай байр 2, өргөмжлөл, тус бүр 100.0 мянган төгрөг
Тавигдах шаардлага:
• Хэлзүйн дүрмийн болон найруулгын хувьд алдаагүй байх,
• Бичлэг Arial, 12 хэмжээтэй шивсэн, мөр хоорондын зай 1,5 байх
•Шүлэгт ой модны ач холбогдолыг харуулсан, хайрлан хамгаалж, тарьж ургуулах, экологийн ач холбогдлыг нэмэгдүүлэх талаар шинэлэг санааг тусгасан байх.
•Шүлгийн эх хувийг зохион байгуулагч Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Ой хамгаалал, ойжуулалтыг зохицуулах хэлтэст 2014 оны гуравдугаар сарын 19-ний 17.00 цагаас өмнө ирүүлэх бөгөөд өөрийн овог, нэр, албан байгууллагын нэр, эсвэл суралцдаг сургууль, нас, хүйс, и-мэйл хаяг, холбоо барих утас, оршин суугаа газрын хаягийг тодорхой бичсэн байна.
Шалгаруулалт:
Шалгаруулалтыг хамтран зохион байгуулагч талуудаас төлөөлөл оролцсон ажлын хэсгийн хурлаар оруулж, хэлэлцүүлэн шагналт байруудыг шалгаруулна. Шалгаруулалтыг 2014 оны гуравдугаар сарын 20-ний өдөр хийж, шагналыг гуравдугаар сарын 21-ний “Дэлхийн ойн өдөр”-өөр Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд гардуулна. /шалгарсан бүтээлийг хэвлэн нийтлүүлэх эрх зохион байгуулагч талд үлдэнэ/
Бүтээл хүлээн авах хаяг:
Монгол улс, Улаанбаатар-15160, Нэгдсэн үндэсний гудамж 5/2, Засгийн газрын 2-р байр, 402 тоот, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Ой хамгаалал, ойжуулалтыг зохицуулах хэлтэс. и-мэйл хаяг: tree_forest_tree@yahoo.com, davaa0510@yahoo.com. Уралдааны талаар лавлах утас: /51/ 261726