Өнгөрсөн бямба гаригт сураггүй болсон Малайзын иргэний агаарын тээврийн онгоц хаана байгаа нь дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. Хулгайлагдсан, осолдсон, агаарт дэлбэрсэн гээд олон таамаг дэвшүүлсэн. Гэвч одоо болтол олдсонгүй.
Синхуа агентлаг онгоц алга болсон өдөр тэдний хиймэл дагуулын авсан зурагт сүйрсэн онгоцны хэлтэрхий харагдаж байна гэж мэдээлсэн. Гэтэл үүнийг мөн л худал мэдээлэл гэж Малайзын зам тээврийн сайд мэдэгдлээ.
Тэгвэл бараг бүх хүний халаасанд байршил тогтоогч байгаа энэ эринд бүхэл бүтэн онгоц 239 хүнтэйгээ сураггүй болно гэдэг ямар учиртай вэ? Өнгөрсөн онд бид АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг амьтай болгоныг тагнаж байсныг мэдсэн. Хаана, хэнтэй, юу хийж байгааг нь хүртэл зурагт үзэж байгаа юм шиг тагнадаг гэдгийг тэнд ажиллаж байсан Эдвард Снөүдэн гэгч бидэнд танилцуулсан.
Малайзын иргэний агаарын тээврийн MH-370 нислэгийн Боеинг-777 онгоц Куала Лумпураас баасан гаригт хөөрөөд ердөө цаг хүрэхгүй хугацааны дараа сураггүй алга болсон юм. Даваа гаригаас эхэлж АНУ болон өөр найман орны аврах багийнхан онгоцны эрэлд гарсан. Гэтэл 239 хүнтэй онгоцноос хэлтэрхий ч олдохгүй байсаар өнөөдрийг хүрлээ.
Мэргэжилтнүүд алга болсон онгоцонд юу ч тохиолдсон бай, алга урвуулахын төдийд болоод өнгөрсөн гэж үзэж байгаа юм. Учир нь онгоцноос ямар ч ослын дохио, аврал хүссэн мессеж ирээгүй.
Юуны учир онгоц алга болсныг таамаглаж олон хүн бодлоо илэрхийлсэн. Гэхдээ Боеинг компани болон Малайзын эрх баригчид ямар нэг таамаг дэвшүүлэхээс эрс татгалзаж байна.
Үүнээс гадна осол гарсан гэж үзвэл Өмнөд Хятадын тэнгис эсвэл Тайландын хойгт унасан гэж таамаглаж байгаа. Хэрвээ онгоц сүйрсэн бол бид юун дээр алдаж байсан гэдгийг цаг хугацаа л харуулна.
Далайд онгоц осолдох нь асуудлыг улам ярвигтай болгодог. 2009 оны зургадугаар сарын нэгний өдөр Атлантын далайд сүйрсэн Францын онгоцны хар хайрцгийг олохын тулд бүтэн хоёр жил зарцуулсан юм.
АНУ-ын тэнгисийн цэрэгт алба хааж байсан нисгэгч Жосеф “Уснаас юм олно гэдэг үнэхээр хэцүү” гэжээ. Энэ бүхнээс гадна бүтэн 18000 цаг агаарт ниссэн, туршлагатай хөлгийн ахмад яагаад ослын дохио илгээсэнгүй вэ гэдэг бүхний гайхашралыг төрүүлж байна.
Онгоцны нисгэгчдийн амны уншлага нь ерөөсөө л “Нисэх, жолоодох, холбоо тогтоох” гэж байдаг талаар онгоцны нисгэгчид ярьдаг. Яахав сүйрлийн дохио илгээнэ гэдэг тийм ч их тохиолдоод байдаггүй учир сүйрэл асар хурдтай болж өнгөрсөн тохиолдолд газар луу дохио илгээхгүй байх тохиолдол байж болох гэнэ. Гэхдээ ямар ч аймшигтай, хурдацтай нөхцөл байдал үүссэн бай газар руу сүйрлийн дохио илгээх төхөөрөмж нь нисгэгчдийн ердөө гар дор байдаг гэж байгаа.
Ямартай ч одоо болтол сүйрлийн дохио илгээгээгүй байгаагаас үзэхэд онгоцны нисгэгчдэд үнэхээр хэцүү зүйл тохиолдсон байх нь. Гэтэл онгоц алга болох үед яг хаана явж байгаад хаашаа явсан гэдгийг удирдлагын төв мэдэхгүй байна гэдэг хачирхалтай хэрэг. Үүнд нэг л тайлбар байгаа. Энэ бол далай юм.
Иргэний нисэхийн компаниуд далай дээр явж байгаа онгоцыг өөрсдийн радараар хардаггүй. Харин хиймэл дагуулаас ирэх мэдээлэлд анализ хийж байдаг гэнэ. Ингэснээр далайн дээгүүр нисэж яваа онгоцыг тэр хавьд байгаа л гэж мэдэхээс яг энд гээд хэлчих боломж бага юм байна. Учир нь ихэнх агаарын тээврийн компани шууд дамжуулдаг хиймэл дагуулаас мэдээлэл хүлээж авдаггүй.
Хэрвээ ийм технологи нэвтрүүлэх бол хэдэн тэрбум доллар шаардлагатай гэнэ. Бас нэг хачирхалтай зүйл нь ямар ч онгоцонд ослын үед байршлаа мэдэгдэх төхөөрөмжийг асаах товчлуур байдаг. Энэ товчлуур мөн л нисгэгчдийн гар дор байдаг гэнэ. Үүнээс илгээсэн дохиог засгийн газар, батлан хамгаалахын хөлөг онгоц, хиймэл дагуулууд хүлээн авч тэмдэглэх нь бараг хууль.
Нэг жишээ дурдахад Солонгосын иргэний агаарын тээврийн онгоц 1983 онд осолдоход Зөвлөлтийн байлдааны тийрэлтэт онгоцны радар бичиж авч байжээ. Энэ чинь одоогоос бүтэн 30 жилийн өмнө гэсэн үг.
Тиймээс Малайзын онгоцыг тэмдэглэж авсан нэг ч зүйл байхгүй байна гэдэг бүр ч хачирхалтай. Харин хамгийн гутранги үзлээр онгоцыг агаарт дэлбэрч хэдэн хэсэг задарсан гэж үзвэл онгоцны хэлтэрхий олно гэдэг хэдэн сар, жилийн ажил болно.
Учир нь онгоц хамгийн сүүлд 10 мянган метрийн өндөрт нисэж байсныг бид мэдэж байгаа. Тэгвэл ийм өндөрт салхины хурд 100 зангилаа буюу 185 километр цагийн хурдтай байдаг. Иймээс онгоц задарсан бол хэлтэрхийнүүд нь бидний бодож байгаагаас ч хол явах боломжтой гэнэ.
Юу гэхээр онгоцны эвдэрсэн хэсгүүд салхинд хийсэх гялгар уут шиг л хаана ч хүрч болох юм. Хөдөлгүүр, газардах төхөөрөмж гэх мэт хүнд хүнд хэсгүүд нь шууд доошоо унасан ч эрлийн багийнханд тун бага мэдээлэл өгөх бөгөөд бараг л олдохгүй. Харин түлш, хөдөлгүүрийн тос зэрэг нь агаарт шууд задарна.
Энэ таамаглалтай хамгийн төстэй зүйл нь 2003 оны хоёрдугаар сарын нэгний өдөр дэлхийн агаар мандалд нэвтрэх үед сөнөсөн “Колумбиа” пуужингий осол юм. Гэхдээ Колумбиа сүйрч байгааг НАСА мэдэж байсан. Түүнчлэн хөлгийн хэсгүүд хуурай газарт унаж байсан юм.
Гэтэл энэ удаад онгоц далай дээгүүр нисэж байсан учраас бидэнд цаг хугацаа л бүхнийг харуулна.