Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн шинэ бүтээл “Үүлэн хээтэй орчлон” роман хэвлэгдэж, Интерном их дэлгүүрт нээлтээ хийлээ. Энэ нь 2010 онд хэвлүүлсэн “Домогт Ану хатан”-ы дараа хэвлэгдэж буй томоохон бүтээл, зохиогчийн хоёр дахь роман нь юм.
Интерном дэлгүүрийн үүднээс эхлээд хоёрдугаар давхрыг хүртэл шинэ номын зурагт хуудсаар битүү чимж, олны танил хүмүүс, сэхээтнүүд, уншигчид нь багтаж ядсан “Үүлэн хээтэй орчлон” номын нээлт хөлтэй болсон юм.
Нээлтэд анхны тэргүүн хатагтай Ш.Цэвэлмаа, АУЗ, Төрийн шагналт П.Бадарч, АУЗ, СГЗ Ш.Дулмаа, СГЗ С.Оюун, МУГЖ Г.Эрдэнэбат, Пэрэнлэйлан хийдийн тэргүүн Д.Тайвансайхан, АЖ, УГЗ найруулагч Г.Жигжидсүрэн, МУГЖ Г.Равдан, МУСТА жүжигчин А.Цэгмид, Ану хатанд тоглосон МУСТА Д.Отгонжаргал, зохиолч Б.Пүрэвдорж, Dior хатагтай Т.Батчулуун нарын зочид хүрэлцэн ирж зохиолч Б.Шүүдэрцэцэгийн баярыг хувцаалцжээ.
АУЗ П.Бадарч, СГЗ С.Оюун, АУЗ Ш.Дулмаа нарын “аваргууд” мялаалгын үг хэлсний дотор С.Оюун “С.Удвал гуайн араас том түүхэн роман бичиж гарч ирсэн Б.Шүүдэрцэцэг маань уран зохиолд олон олон шинэ зүйл нэвтрүүлж яваагаас бид суралцаж байна. Цаашдаа улам том уран бүтээлүүдийн ард гарч түүчээлж яваарай” хэмээсэн нь том үнэлгээ байлаа.
1900-гаад оны эхэн үеийн Монголын амьдралыг хөндсөн энэ романдаа зохиогч Бурханы сургаалийн үндэс болсон үйлийн үрийн тухай хөнджээ.
“...Үйлийн үрээс зугтах газар үгүй юм байна. Хүн орчлонд ирэхдээ амьдралын түмэн салаа замаар замнадаг ч буцахдаа ганцхан л зам дээр ирдэг... Охин минь, хүмүүний амьдрал гэж дэндүү ахархан байдаг юм шүү.
Алт мөнгөтэй хүн жаргадаггүй. Амар тайван амьдарна гэдэг тэр л аз жаргал. Зовлонгийнхоо шалтгааныг хүн өөрийн гараараа л тарьдаг юм байна. Жаргалын үрээ л тарьж яваарай” хэмээн зохиолын нэгэн баатар Дулам захидаг нь энэхүү зохиолын үндсэн санаа ажээ. “Үүлэн хээтэй орчлон” хэмээх нэрнээсээ эхлээд сонирхол татам энэ романаа зохиолч үе үе өөрийнхөө хувийн хуудсанд хэсэгчлэн тавьж, бүтэн жил бичсэн учраас уншигчдад хэдийн хүлээлт үүсчээ.
Зохиогч 20-р зууны эхэн үеийн нийслэл хүрээ, хөдөөгийн монголчуудын аж амьдрал, Манжийн дарлалын сүүлч-Цү ши хатны явуулсан шинэ засгийн бодлого, Үндэсний эрхчөлөөний хөдөлгөөний үр боловсорч байсан үеийн суурин дээр хүн чанар, нинжин сэтгэл, үйлийн үрийн сэдвийг, хайр сэтгэл, олон ээдрээт явдлуудыг сүлэлдүүлэн бичсэн ажээ. “Үүлэн хээтэй орчлон”-г “Адмон”-нд хэвлэж, номын хавтасны зургийг Тайваний Соёлын их сургууль төгсч ирсэн залуу бүтээлч, “Содура” киноны хувцасны зураач Л.Батбилэг зуржээ.
Зохиолч Б.Шүүдэрцэцэг нь 2003 оноос эхлэн зохиол бичиж “Хулан” тууж, “Үйсэн дээрх бичээс”, “Сэтгэлийн анир”, “Тоорын өнгөт уруул”, “Хүслийн цахлай”, “Чимээгүй хашгираан” зэрэг арав гаруй ном, “Хайр”, “Хайрын тухай зүүд”, “Цасан ширхэг” зэрэг 4 сонсдог ном, “Ану хатан” түүхэн жүжиг бүтээж, түүхэн уран сайхны кино, “Шүрэнбугуйвч, “Улаан пальто” зэрэг кино зохиол бичжээ.
“Шүүдэр” продакшны бүтээл “Ану хатан” УСК нь “Эрэлхэг гүнж” буюу Warrior Princess нэрээр Америк, Канад, Солонгос, Хятадад DVD-ээр худалдаалагдаж буй монголын кино урлагт нэгэн шинэ алхам болж байгаа билээ.
Зохиолч Б.Шүүдэрцэцэг энэхүү романаа хэвлэгдэхийн өмнө 8 настай Б.Ундрал охинд туслах “Гэрэлт зүрх” аяныг санаачлан зохиож хагалгааны зардлыг нь цуглуулж өгсөн билээ.