Монголчуудын уламжлалт Сар шинийн баяр болоход сар хүрэхгүй хугацаа үлдлээ.
Монгол түмэн ирэх жилдээ өнгөтэй өөдтэй, элбэг дэлбэг байхыг бэлгэдэж үндэсний баяр Цагаан сарыг өргөн дэлгэр тэмдэглэдэг. Гэвч энэхүү баяраар иргэд халаасандаа байдаг хэдийгээ харамгүй сэгсэрчихдэг тал бий.
Цагаан сараар ахмад настантай, дундаж амьдралтай нэг өрх хэдий хэмжээний зардал гаргаж байгааг барагцаалан тооцъё.
Дорж өвөө, Дулмаа эмээ хоёр нийт таван хүүхэд, 15 ач зээ, 3 гучтай. Жил бүрийн цагаан сараар хоёр буурлыг золгохоор ах дүү, хамаатан садан, танил нөхөд гээд 120 гаруй зочин ирдэг.
Ууц. Том хүү нь бие гүйцсэн эр хонины ууцыг “Хүчит шонхор” захаас 250.000₮-өөр аав, ээждээ авч өгсөн бөгөөд тэд үүнийгээ 35.000₮-өөр чануулна.
Хэвийн боов. Ширхэг нь 2200 төгрөгийн хэвийн боовноос нийт 15 ширхгийг авсан ба урамшуулалд нь суурь еэвэн дагалдаж ирсэн байна. Тавгийн идээ засахад ааруул хурууд, тавгийн чихрийн үнийг нэмбэл нийт 55.000₮ болно.
Бууз. Жил бүрийн цагаан сараар Дорж өвөөгийнх 1200 гаруй бууз хийдэг. 20 кг үхрийн цул махыг нэг кг-ыг нь 7200 төгрөгөөр худалдан авч, буузны маханд нийт 144.000 төгрөг зарцуулсан бол 15 кг дээд гурилыг нэг кг-ыг нь 1400 төгрөгөөр худалдан авч нийт 21 мянган төгрөгийг зарцуулжээ. Үүн дээр сонгино, хонины сүүлийн үнийг нэмбэл ойролцоогоор 170.000₮ буузанд зарцуулна.
Зууш, салат. Баярын ширээг төрөл бүрийн салат, зуушаар чимэхийн хэрээр зардал нь ч өснө. Нэг кг төмс дунджаар 1500 төгрөг, сонгино 1500 төгрөг, хиам 11.000 төгрөг, өргөст хэмх 4500 төгрөг, өндөг ширхэг нь 350 төгрөг. Ингээд төмснөөс найман кг авч, салат хийхээс гадна төрөл бүрийн зууш салат бэлтгэхэд хэрэглэгдэх хиам, өргөст хэмх тус бүр хоёр кг, нэг кг сонгино, арван ширхэг өндөг, байцаа, лууван, вандуй, майонез зэргийг авах бөгөөд дунджаар 80.000₮-ийн зардал гарна.
Ааруул цагаан идээ. Сар шинийн баярын ширээн дээр зайлшгүй байх ёстой зүйлс бол цагаан идээ, өрөм, ааруул хурууд юм. Нэг кг ааруул, тогооны өрмийг тус бүр 10.000 төгрөгөөр, цагаан тос 4000 төгрөгөөр авчээ. Тэгэхээр цагаан идээнд дунджаар 24.000₮ зарцуулна.
Айраг, архи. Тэд зочдоо дайлах арван литр айраг цэгээг нэг литрийг нь 2500 төгрөгөөр авна. Мөн шил сархдын үнийг 17.000 төгрөг гэж тооцон таван шилийг авбал нийт 85.000 төгрөг болно. Ийнхүү айраг, архинд 110.000₮ зарцуулах нь.
Бэлэг. Дорж өвөө Дулмаа эмээ хоёр үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж энэ жилийн цагаан сарын бэлгээ сонгожээ. Тэд оймс, алчуур, эсгий углааш тэргүүтэй бэлэг сэлтийг томчуудад зориулж авах бол хүүхдүүдэд шоколад чихэр, тоглоом зэргийг мөнгөтэй бэлэглэнэ. Ингээд зочлон ирэх хүний тоогоор тооцоод үзвэл тэд бэлгэнд 600.000₮ гаруй төгрөг зарцуулна.
Мөн дээрээс нь ундаа жүүс, жимс жимсгэнэ гэх мэт жижиг зардлууд ч нэмэгдэж болно. Дээрхээс үзэхэд, Дорж өвөө, Дулмаа эмээ хоёр энэ жилийн Цагаан сарын баярт дунджаар 1.324.000₮-ийг зарцуулах нь ээ.
Айл бүр харилцан адилгүй хүнс бэлтгэж, бэлэг бэлддэг бөгөөд Дорж гуайн цагаан сарын дээрх төсөв нь нэг өрхийн төсвийг ДУНДЖААР ТООЦОЖ төлөөлж байгаа юм.