Монголын хөрөнгийн зах зээлд үнэлгээгээрээ тэргүүлэгч 20 компанийн хувьцааны үнийг нэгтгэн тооцдог “ТОП 20” индекс нэг сарын дотор 13 мянган нэгжээс 15 мянган нэгж рүү давж 2011 оноос хойш ажиглагдаагүй өсөлтийг зургадугаар сард харууллаа.
Дийлэнх хувьцааны үнэ өсөх хандлагатай байсныг бүртгэлтэй бүх хувьцааны ханшийн дунджаар тооцдог MSE ALL индексийн бүтэн сарын доторх 100 нэгжийн өсөлттэй шууд холбон тайлбарлаж болохоор байна. Сүүлийн нэг сарын хугацаанд Монголын Хөрөнгийн бирж дэх хувьцааны арилжаа харьцангуй савлагаа өндөртэй байлаа.
Тухайлбал зах зээлийн үнэлгээгээр тэргүүлэгчдийн нэг АПУ компанийн хувьцаа 6 дугаар сард энэ оны хамгийн өндөр цэгт хүрч, долоо хоногийн дотор 13 хувийг давсан өсөлтийг харуулсан байна. Хэдий тийм боловч арилжигдсан тоо ширхэгийн хувьд нөлөөлөхүйц биш байжээ. Зах зээлийн үнэлгээ, хувьцааны арилжаагаар тэргүүлэгч компаниудыг бүхэлд нь харвал хувьчлах жагсаалтад багтсан Төрийн эзэмшлийн хувь бүхий хувьцааны үнэ ханш 6 дугаар сард огцом өсөлт харуулсан байна.
Нэгж хувьцаа нь 3500 төгрөг болж унаад байсан Шивээ-Овоо компанийн хувьцаа 5870 төгрөгт хүрч, 67 орчим хувиар өсчээ. Тус компанийн 90 хувь буюу 12 сая ширхэг хувьцаа Төрийн мэдэлд байгаа бол үлдсэн 1.3 сая ширхэг хувьцааг 1605 хувьцаа эзэмшигч эзэмшиж байна. Шивээ-Овоо компанийг хувьчлахдаа Төрийн эзэмшлийн хувийг 51 хувь байхаар бууруулж, үлдсэн хэсгийг биржээр дамжуулан нээлттэй арилжихаар хувьчлалын төсөлд тусгаад байгаа юм.
Төрийн өмчийг 2015-2016 хувьчлах тухай УИХ-ын тогтоолын төсөл Эдийн засгийн байнгын хороонд шилжсэн ба энэ долоо хоногт шийдэгдэх хүлээлттэй байна. Мөн Төрийн эзэмшлийн хувийг 51 хувь болгохоор төсөлд тусгаад байгаа “Багануур” компанийн хувьцаа 6 дугаар сард дээд ханшдаа хүртэл 62 орчим хувиар өсчээ. “Багануур” компани өнгөрсөн онд 6.3 тэрбум төгрөгийн алдагдалтай, Шивээ-Овоо компани 4.9 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан аж.
Харин Монголын Цахилгаан Холбоо компанийг хувьчлахдаа эхлээд БНСУ-ын талд худалдан авахыг санал болгож татгалзсан тохиолдолд хөрөнгийн зах зээлд нийтэд худалдахаар төсөлд тусгаад байна.