ТААМАГ:
Зүүн бүсийн энэ 2 багийн талаарх миний бодлоор бол Chicago Bulls баг Milwaukee Bucks-чуудыг 4:1-ээр ялна гэж таамаглаж байна. Тоглолтын хэмнэл болон байрлал дээрх өрсөлдөөнд Bulls илүү тул ялах магадлал өндөр.
Улирлын тоглолтод 3-1 харьцаатайгаар Chicago Bulls баг манлайлсан байна.
CHICAGO BULLS (50-32)
Энэ 2014-2015 оны НБА-н улирлын тоглолтын амжилтаараа (50-32) Зүүн бүсийн 3-аар шалгарсан байрлал бүр дээр жигд сайн тоглогчуудтай баг юм. Тус багийн фенүүд холбон тоглогч Derrick Rose-ын бэртэл гэмтэлгүй тоглоосой гэж залбирах л хэрэгтэй. Энэ жил нэлээн хол явах найдлага төрүүлээд байгаа баг билээ. Ялангуяа Жимми Батлер гээд залуу ихээхэн сайжирсан байгаа тул зүүн бүст хүчтэй өрсөлдөгч гэж үзэж байна.
ДАВУУ ТАЛУУД:
СУЛ ТАЛУУД:
- Derrick Rose бэртэл гэмтэл, хөнгөн довтолгооны тоглогч нар багахан бэртлүүдтэй, сэдрээчихгүй байх хэрэгтэй.
- Бөмбөг алдалт их хийдэг.
MILWAUKEE BUCKS (40-42)
Энэ улиралд солилцоо наймааг их хийж шинэ бүрэлдэхүүнээрээ улирлыг (40-42) амжилттай төгсгөж плей-оффт зүүн бүсийн 7-оор шалгарсан нь гайхам зүйл болсон. Улирлын эхэнд нэлээн хэдэн ялалт авсан нь плей-оффт ороход түлхэц болсон. Солилцоо наймааны цонхоор идэвхтэй ажиллаж солилцоо хийсэн. Ирээдүй рүүгээ хандсан наймааг голдуу хийсэн. Шинэ залуу өсөх ирээдүйтэй тоглогчидтой Bucks –ын ирээдүй сайхан харагдаж байна. 1-2 жилийн дараа одоогийн Атланта шиг олон хожил авахад бүү гайхаарай.
ДАВУУ ТАЛУУД:
- Ид залуу насны эрч хүчээр галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй залуустай баг тэмцэл сайн өрнүүлэх байх 1 хожил авах болов уу.
- Дасгалжуулагчдын хувьд тоглогч байх үедээ сайн холбогч байсан тул тамирчдаа ойлгох харьцах талаар давуу. (тоглолтын хэмнэл, хувцас солих өрөө, гэмтэл гэх мэт).
- Сайн багтай тулж байгаа тул эмээх, эргэлзэх зүйлгүйгээр плей-оффын туршлага өөрсдөдөө бий болгон тэмцэх.
- Бөмбөг сул алдалт багатай.
СУЛ ТАЛУУД:
- Ихэнх тоглогч нар нь залуус учраас плей-оффын туршлага угаасаа дутна.
- Довтолгоо болон самбараас бөмбөг авалт, дамжуулалтын талаар эсрэг багтай харьцуулахад сул.
- Хурд, хүчний талаар мөн сул.
Бэлтгэсэн: Г.Эрдэмбилиг