Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлдөг хэрнээ түүнд тохирсон тусламж, үйлчилгээ авдаг иргэн ганц ч байдаггүй нь манай даатгалын системийн гаж тогтолцоог илтгэх биз ээ. Тэгвэл эрүүл мэндийн даатгалын үйлчилгээний нэр төрлийг өргөжүүлэн, даатгуулагчдын санхүүгийн ачааллыг хөнгөлөх зорилгоор Эрүүл мэндийн шинэ сайд 380 дугаар тушаал гаргажээ.
Үүнд Эрүүл мэндийн даатгалын сангаас өндөр үнэтэй зарим мэс заслыг санхүүжүүлэх, тухайн тусламж, үйлчилгээнд шаардлагатай хэрэгсэл, протезын жагсаалтыг батлан, 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөхөөр шийдвэрлэсэн байна.
Ингэснээр тухайн даатгуулагч өндөр өртөгтэй хагалгаа хийлгэсэн тохиолдолд мэс засалд шаардагдах эмнэлгийн хэрэгсэл, протезынхоо үнийн тодорхой хувийг улсаас даалгахаар боллоо. Үүнд зориулан ирэх онд Эрүүл мэндийн даатгалын сангаас 13.4 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна. Мөн даатгуулагч сард нэг удаа даатгалын сангаас 55000 төгрөгийн хөнгөлөлт эдэлдэг байсан бол үүнийг гурав дахин нэмэгдүүлж, 165000 төгрөг болгожээ.
Дараах мэс заслыг хийлгэсэн тохиолдолд Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт эдэлнэ.
• Зүрхний төрөлхийн болон олдмол гажиг
• Зүрхний ишемит өвчний үеийн мэс засал
• Артерийн судасны эмгэгүүд
• Тархи, мэдрэлийн мэс засал
• Бүдүүн, шулуун гэдэсний мэс засал
• Бөөрний мэс засал
• Чих, хамар, хоолойн мэс засал
• Гэмтэл, бэртлийн мэс засал
• Ерөнхий мэс засал
• Эрхтэн, хиймэл эрхтэн суулгуулах
О.Бат-Ундрах