Хөвсгөл аймгийн Алаг царын голоос байгаль хамгаалагч нь
"Нар дэглий" гэдэг шувуу олсон аж. Энэ шувуу Газар дундын тэнгисийн
хавиар их элбэг байдаг гэнэ. Ховдын Хар-ус нуур, Дорнод аймгийн Халх, Нөмрөгийн
гол, Дөрвөн нуур, Ташгайн таван нуур орчмоос олдсон нэг янзын галуунд одоогоор
нэр өгөөгүй байна. Мөн зуун хурга гэдэг шувуу маягийн шинэ шувуу олдсон, мөн
Буйр нуурын цутгалуудаас хэд хэдэн чичиргэнэ, цөгцгий, ууль олдсон байна. Манай
оронд суурин буюу өвөлждөг 81 зүйлийн шувуу байдаг. Мөн ус, намгийн амьдралтай
200 гаруй шувууд бий гэнэ.
Монголын улаан номд 1987 онд 19, 1997 онд 30 зүйлийн шувууг бүртгэн оруулжээ. Монгол орны шувуудаас дэлхийн улаан номд борцгор хотон, хар хошуут өрөвтөс, усны цагаан сүүлт бүргэд, эвэр шонхор, цагаан тогоруу, цэн тогоруу, хар тогоруу, алаг тогоруу, Азийн цууцал зэрэг шувууд бүртгэлтэй байдаг юм байна. Эдгээр шувууд устаж үгүй болох аюул нүүрлээд байгаа ажээ.
Д.Догсмаа