gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     16
  • Зурхай
     9.11
  • Валютын ханш
    $ | 3594₮
Цаг агаар
 16
Зурхай
 9.11
Валютын ханш
$ | 3594₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 16
Зурхай
 9.11
Валютын ханш
$ | 3594₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Цахилгаан халаалтын тогоо, нам даралтын зуух дэлбэрлээ

Нийгэм
2008-09-08
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2008-09-08

Өвөл хаяанд ирсэн энэ үед айлууд түлээ нүүрс, халаалтын хэрэгслээ базаагаад завгүй. Яг энэ үед хэмнэлттэй гэгдэх халаах хэрэгслийн сурталчилгааг гэр хорооллынхон илүүтэй сонирхож байна. Иргэд чанарын ялгааг нь тэр бүр анзааралгүй худалдаж аваад ахуйн болоод техникийн осолд өртөж, хохирох нь бий.  Дамбадаржаад нэг айлын 50 ам метрийг халаах хүчин чадалтай цахилгаан халаалтын тогоо, зуух нь ажиллагааны горимын өөрчлөлтөөс болж дэлбэрчээ.

“Циобио” компанийн борлуулдаг халаалтын тогоог тав хоногийн өмнө худалдан авч суурилуулсан айлын эзэн гэртээ байж байтал тас няс хийх чимээ гараад, гэр доторх толь шил  хагаран, толгойдоо гэмтэл авчээ. Улмаар цахилгаан тогооноос халуун ус алдсан нь гал гарах эрсдлийг бууруулсан байна.

Гэрийн эзэд энэхүү ахуйн ослыг тогоо суурилуулсан хүмүүс холболтоо буруу хийж, тогоог усгүй болгосноос боллоо гэж үзэж байгаа аж. Мөн болсон явдлын дараа цагдаа нар тус компанийн захирлаас мэдүүлэг авахад Солонгосынх гэж худалдсан бүтээгдэхүүн нь Хятадынх, компанийн ажилтан биш, мэргэжлийн бус хүнээр халаалтын хэрэгсэл угсруулсан нь тогтоогджээ. Гэвч иймэрхүү жижиг ослын шалтгаан тодрохгүй уддаг.

Гэрийн эзэн “Энэ халаах хэрэгслийг цахилгаан хэмнэх гэж 400 орчим мянган төгрөгөөр тавиулсан юм. Гэвч гэр орон, гал голомтгүй болоод хоцорлоо. Иймэрхүү стандартын шаардлага хангаагүй техник хэрэгсэл худалдаж, хариуцлагагүй ажилладаг хүмүүст хяналт тавих хэрэгтэй байна” гэсэн юм.
Энэ асуудлыг тодруулахаар “Циобио” компанийн захирал Батсайхантай утсаар холбогдлоо.

-Танай компанийн борлуулж буй халаах төхөөрөмж суурилуулсан айлд бага хэмжээний ахуйн осол гарчээ. Үүнийг буруу суурилуулсан гэж үзэж байна.
 -Манай цахилгаан халаах тогоо дэлбэрсэн юм биш. Тэр үед цахилгаан тогоо ажиллаагүй байсан. Харин хослуулж хэрэглэдэг нам даралтын зуухаа ашиглахдаа халаах тогооныхоо хаалтуудыг хааж, нээх ёстойг нь нээгээгүйгээс ийм явдал болсон юм шиг байна лээ. Манайд хамаагүй.

 -Тэгвэл та яагаад Хятад хэрэгслийг Солонгосынх гэж худалдсан юм бэ?
 -Анхнаасаа Хятадынх гэж хэлсэн шүү дээ. Угаасаа бүх үзүүлэлт, бичиг баримт нь хятадаар байгаа гэлээ.

Хотын хүн амын тэн хагас нь гэр хороололд амьдарч байгаа нөхцөлд хэдэн зуун мянган айл ийм хэрэгсэл хэрэглэж таарна. Хэрэв дүн өвлийн хүйтэнд, олон хүүхэдтэй айлд, харанхуй шөнөөр ийм хэрэг мандвал хариуцлагыг нь хэн хүлээх вэ.

Ж.Мөнхзул 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан