Өнөөдрөөс эхлэн цэцэрлэг, сургуулиуд хугацаагүй ажил хаялт зарлалаа. Наймдугаар сараас эхэлсэн багш нарын цалингаа нэмүүлэх тэмцэл зөвхөн багш нарынх бус айл бүрийн асуудал болон хүрээгээ тэллээ.
Өнөөдрөөс эхэлж буй хугацаагүй ажил хаялтад улсын хэмжээнд 177 сургууль, 217 цэцэрлэг, Шинжлэх ухааны 11 байгууллага оролцохоо мэдэгдсэн талаар Монголын боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдээлжээ.
Ажил хаялтад нэгдээд буй Чингэлтэй дүүргийн 108 дугаар цэцэрлэг, 50-р сургуулиас бэлтгэсэн фото сурвалжлагыг хүргэж байна.
Хугацаагүй ажил хаялтад нэгдсэн багш нар тавьж буй шаардлагаа цаасан дээр хэвлэн цэцэрлэг, сургуулийнхаа ханаар наажээ. Ажил хаялтын хариуд шаардлагыг нь биелүүлэхгүй байсан ч тэмцлээ зогсоохгүй гэдгээ тэд хэлж байв. Харин сурагчдын хоцорсон хичээлийг хэрхэн нөхөх талаар тодорхой мэдээлэл алга. Ямартай ч багш нарын арга барагдаж, тэмцлийн дараагийн хэлбэрт шилжиж буй нь энэ.