Хараацай шувууны дэгдээхэй шигээ
Харцан дундуураа дуудаад байна уу даа
Ээ бүүвэй ээ бүүвэй ээ бүүвэй бүүвэй…
Энэ дууг мэдэхгүй, бүүвэйлэгдэж өсөөгүй хүн ховор биз ээ. Үеэс үед уламжлан ээжүүдийн энхрий үрсээ бүүвэйлэн ирсэн энэ бүтээлийг ардын дуу мэтээр ойлгох хүн олон.
Өдгөө 65 настай бүүвэйн дууг зохиосон эзэн нь Ховд аймгийн Манхан сумын харьяат Н.Халзаа хэмээх буурай. Түүний арван хэдхэн настайдаа дүү нартаа зориулан зохиосон нь өнөөг хүртэл Монголын бүхий л ээжүүдийн “Ардын дуу” болтлоо аманд аялагджээ.
“Маамуу” үндэсний төслийнхөн хүн бүрийн зүрх сэтгэлд хоногшиж, эх үрийн нандин холбоо болсон энэхүү бүтээлийг зохиогчийн онцгой эрхтэйгээр хүүхдийн бүтээлдээ ашиглахаар боллоо.
Бүүвэйн дууг сэргээн түгээх, хүүхдийн бүтээлүүддээ шингээн түгээх эрхийг Н.Халзаагаас “Монгол контент” ХХК албан ёсоор авав.
Гарын үсэг зураг ёслолын ажиллагаанд “Монгол контент” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Гантуяа, Н.Халзаагийн охин "Монгол костюмс"-ын захирал Б.Сувд оролцсон юм.
“Маамуу” үндэсний төсөл “Бүүвэйн дуу”-ны албан ёсны эрхийг авснаар хүүхдийн нэвтрүүлэг, кино урлагийн бүтээл, сонсдог ном, үндэсний тоглоом зэрэгт ашиглаж үндэсний өвөө хойч үедээ түгээх аж.
“Бид өмнө нь албан ёсоор “Маамуу нааш ир” дууны эрхийг авч “Маамуу” үндэсний төслийнхөө уран бүтээлдээ ашигласаар ирсэн. Харин энэ удаад 65 жилийн түүхтэй “Бүүвэйн дуу”-г Н.Халзаа гуайгаас зохиогчийн эрхтэйгээр авахаар боллоо. Ингэснээр бид үндэсний өв соёлоо орчин үеийн контенттой хослуулж бяцхан үрсдээ хүргэх боломж бүрдэж буй юм. Монгол Улсад оюуны өмчийн асуудал харьцангуй сайжирсан ч бүтээлийн үнэлэмж хангалтгүй байна. Гэсэн ч “Маамуу” үндэсний төсөл үйл ажиллагааныхаа хүрээнд ашиглаж буй контентоо албан ёсных нь эрхтэйгээр авч, зохиогчид төлбөр төлж байгаа нь салбартаа зөв жишгийг түгээж, үлгэр дуурайлал болж буй хэлбэр” хэмээн “Монгол контент” компанийн захирал Г.Гантуяа гарын үсэг зурах ажиллагааны үеэр хэллээ.
Б.СУВД: ЭЭЖИЙН МИНЬ ДУУГААР МОНГОЛЫН ҮРС ДАХИН БҮҮВЭЙЛЭГДЭХ БОЛСОНД ИХ БАЯРТАЙ БАЙНА
"Монгол костюмс"-ын захирал Б.Сувдтай “Бүүвэйн дуу”-ны талаар цөөн хором ярилцлаа.
-“Монгол контент” компанитай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Яагаад хамтран ажиллахаар болсон бэ?
-“Монгол контент” компанийн “Маамуу” үндэсний төслийн талаар анх сонсоод таалагдсан. Түүгээр ч барахгүй энэ төслийнхөн ээжийн минь зохиосон “Бүүвэйн дуу”-г албан ёсны эрхтэйгээр ашиглая гэхэд их талархаж хүлээн авсан. Учир нь “Маамуу”-гаар дамжуулан энэ дуу маань урт настайгаар хүүхдүүдэд хүрч, энэ л дуугаар Монголын олон үрс бүүвэйлэгдэх болсонд машид олзуурхаж байна.
-“Бүүвэйн дуу”-г мэдэхгүй Монгол хүн гэж үгүй. Өнөөдрийг хүртэл бид ардын дуу мэтээр ойлгож, үр хүүхдэдээ аялсаар ирсэн. Гэтэл таны ээж зохиосон гэж сонслоо. Дууны түүхээс хуваалцахгүй юу?
-Ээжийн минь залуу байхдаа зохиосон энэ бүтээл олон жил Монголын ард түмний дунд ардын дуу болтлоо дуулагдаж байгаад баяртай байдаг. Ээжийг минь Нумандоржийн Халзаа гэдэг. Тэрбээр Ховд аймгийн Манхан суманд сумын орлогч дарга байхдаа зохиосон юм билээ. Ээж минь ажиллахын зэрэгцээ дүү нараа өсгөх албатай байж л дээ. 1951 онд Бүх ард түмний спартикатад анх Бүүвэйн дуугаа дуулжээ. “БНМАУ-30 жил” гэсэн баримтат кинон дээр тэр агшин бичигдэн үлдсэн. Сүүлд архиваас бид уг бичлэгийг авсан. Энэ дууны үүх түүхийг нутгийнхан нь илүү сайн мэддэг. Ээжийг минь нутгийнхан нь “Бүүвэй Халзаа” нэрээр андахгүй. Ээж минь бүүвэйн дуугаар зогсохгүй өөрийн нутаг болох Ховд аймгийн Манхан сумын тухай “Жинстийн гурван салаа” дууг зохиосон. Энэ хоёр дууны үүх түүхийн талаар урлаг судлаачид их зүйл ярьдаг юм билээ. “Миний дуу нэгэнтээ л ардын дуу шиг хүмүүсийн дунд түгсэн нь хангалттай. Тиймээс би зохиосон гэж өөрийгөө дөвийлгөх шаардлагагүй” гэж ээж хэлдэг. 65 жил биднийг энэ дуу бүүвэйллээ шүү дээ.
-"Монгол костюмс"-аас клип хийсэн байх аа?
-Нэгэнт л миний ээжийн бүтээл учраас амьд сэрүүнд нь нэрийг нь алдаршуулж, олон түмэнд таниулъя гэж боддог. Тиймдээ ч 2007 онд Бүүвэйн дуугаараа клип хийсэн. Түүнээс гадна нутгийнхан нь ээжийг минь Соёлын гавьяат зүтгэлтэн шагналд тодорхойлж, өнгөрсөн наадмаар шагналаа гардсан. Миний ээж 17 настайдаа сумын орлогч дарга, Ховд хотын даргаас авахуулаад намын сонгуульт ажлыг олон жил хийсэн. Өдгөө 87 настай сайхан буурай бий.
-Багаасаа л ээжийнхээ дууг сонсож өссөн байх даа. Ээж тань их сайхан дуулдаг уу?
-Ээж дуулах их дуртай. Ээжийнхээ дуунд л өслөө. “Бүүвэйн дуу”, “Нэг л мэдэхэд уулзана даа” гэдэг дуунуудыг ээлжлээд л аялна. Ээж хотод байхдаа эмэг эхийг минь санагалзахдаа дээрх дуунуудыг аялдаг байжээ гэж одоо боддог юм. Тийм болоод ч тэр үү энэ дуунууд миний цээжинд хоногшжээ.
-Бүүвэйн дуу хүүхдийн төлөвшил хүмүүжилд ямар нөлөө үзүүлдэг гэж та боддог вэ?
-Бүүвэйн дуу сонсож өссөн хүүхдийн сэтгэл зөөлөн байдаг. Ээж, аавыгаа хайрлах нандин холбоог бий болгож, тэдэндээ ачлалтай хүнийг бүтээдэг гэж боддог. Нөгөө талаас монголчуудын бусад улс орноос ялгах онцлог, соёл шүү дээ.
-Та “Маамуу” үндэсний төслийн талаар ямар бодолтой байна вэ?
-Өнөөдөр хүүхдүүдэд зориулсан үндэсний бүтээл дутагдалтай байна. Үнэндээ гадаадын контентуудаар л балчир үрс минь өсөн торниж байна. Бидэнд өөрсдийн бүтээл зайлшгүй байх ёстой. Энэ орон зайг нөхсөн, хүүхдийг хүмүүжүүлсэн, эх оронч сэтгэлгээг төлөвшүүлсэн бүтээлүүдийг гаргаж ирнэ гэдэг үнэхээр талархмаар буянтай ажил. Энэ сайхан төслийг өөрийн зүрх сэтгэлээр дэмжин хамтарч ажиллаж байгаадаа ч баяртай байна. Төсөл дөнгөж эхэлж байна. Цаашдаа хүүхдийн энэхүү төсөлдөө Монгол зан зүйл, бахархал, хэв маягийг илүүтэй тусгаж өгөөсэй гэж боддог.