АХБ-ны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Архангай, Дорноговь, Өвөрхангай, Өмнөговь аймгуудад төв цэвэрлэх байгууламж барихаар боллоо. Нийт 21.1 сая ам долларын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрт өнөөдөр Сангийн сайд Б.Чойжилсүрэн, БХБ-ын сайд Г.Мөнхбаяр, АХБ-ын төлөөлөл, дээрх дөрвөн аймгийн засаг дарга нар гарын үсэг зурав.
Намар эхлүүлэх барилга угсралтад дотоодын компаниудыг оролцуулах юм. Цэвэрлэх байгууламжуудыг 2019 оны сүүлээр дуусгахаар төлөвлөжээ.
Өнөөдөр төслийн хэрэгжилтэд туслалцаа үзүүлэх, барилгын ажлын тендерийн баримт бичиг боловсруулах, зөвлөх үйлчилгээний гэрээ болон төслийн дамжуулан зээлдүүлэх гэрээг байгуулав. Мөн дараагийн удаад Булган, Дундговь, хэнтий, Хөвсгөл, Увс аймгийн төвд цэвэрлэх байгууламж барих 20 сая ам.долларын хөрөнгийг АХБ-тай хамтран шийдвэрлэлээ.
Цаашид Засгийн газар, АХБ-тай хамтран
- Аймаг, сумын төвүүдийн бүсчилсэн хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрт 360 сая ам.долларын зээл, Үүний техникийн туслалцаанд зориулсан 1,5 сая ам.долларын буцалтгүй тусламж,
- Төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны хөтөлбөр-т 80 сая ам.долларын зээл,
- Хүн амын нутагшил суурьшлын ерөнхий төсөлд 1,5 сая ам.долларын зээл,
- Хуурай хог хаягдлын менежментэд 3 сая ам.долларын буцалтгүй тусламж,
- Хотын ногоон хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд 0,7 сая ам.долларын буцалтгүй тусламжийг тус тус авна.
АХБ 1991 оноос хойш манай улстай хамтарч олон салбарт хөрөнгө оруулж, төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэн юм. 1997 оноос өнөөг хүртэлх буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийг нийт 312,4 сая ам.доллараар санхүүжүүлжээ.