Нийслэл хотод хүнс болон хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн удирдлага, менежерүүдүүд болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Монголын хүнсчдийн холбооныхонд “Давс багатай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжье” арга хэмжээг танилцуулах уулзалт өнөөдөр боллоо.
Сүүлийн жилүүдэд Монгол хүний давсны дундаж хэрэглээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж хэмжээнээс 2,5 дахин өндөр буюу 11,5 гр байгаа юм. Давсны хэрэглээнээс шалтгаалсан артерийн даралт ихсэх, цус харвалт зэрэг зүрх судасны өвчлөл буурахгүй байгаа нь эрүүл мэндийн статистик дүн, хүн амын дунд хийсэн халдварт бус өвчлөл, хоол тэжээлийн судалгааны дүнгээр нотлогдож байгаа аж.
Тиймээс Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс Давсны хэрэглээг бууруулах стратеги (Монголчуудын давсны хэрэглээ), Халдварт бус өвчний асуудлаарх ДЭМБ-ын бодлого, стратеги, “Давс багатай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжье” арга хэмжээний удирдамж, бүтээгдэхүүний давсны агууламжийг бууруулсан туршилтын үр дүн зэргийг танилцуулсан байна.