Туул голын эрэг орчмын ил задгай хог хаягдлыг багасгаж, орчны бохирдлыг бууруулах зорилгоор хог хаягдал түр хадгалах сав хийж суурилуулах сайн дурын ажлыг эхлүүлжээ. Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, БНСУ-ын KOICA Олон Улсын байгууллага энэ талаар хамтарч ажиллахаар болсон байна.
Тэд одоогийн байдлаар найман байршилд нийт 16 ширхэг хог хаягдал түр хадгалах савыг суурилуулжээ. Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Баянзүрхийн гүүрний зүүн, баруун хэсэгт хог ангилан хаях зориулалтын савыг эхний ээлжинд байршуулаад байгаа юм.
Энэ савнуудын арчлалт хамгаалалт болон хог тээврийн асуудлыг Баянзүрх дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар хариуцан ажиллах юм.