Энхтайваны өргөн чөлөөний зургаан уулзвар, Энхтайваны гүүрэнд хурд сааруулах, халтиргаанаас хамгаалах өнгөт тэмдэглэгээ хийж байна.
Энэ тэмдэглэгээ нь өвлийн цас, зуны бороонд халтиргаанаас хамгаалдаг. Мөн дугуй болон автозамын барьцалдах чадварыг сайжруулж, уулзвар нэвтрэх үед хурд сааруулах зориулалттай гэдгийг Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны Авто зам, гүүрийн байгууламжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Т.Оюунгэрэл хэллээ.
Зориулалтын материалыг цавуудан зам дээр нэмэлт тэмдэглэгээ хийдэг бөгөөд уулзвар нэвтэрч буй явган зорчигчдын аюулгүй байдлыг хангахад чухал аж.