НЗДТГ, Дэлхийн Банк хамтран “Нийслэлийн хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг богино хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулах нь” семинарыг зохион байгуулав.
Семинарт нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын хөрөнгө оруулалтын төлөвлөлт, нийслэлийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл хариуцсан 140 гаруй мэргэжилтэн оролцон, 2018 оны нийслэлийн хөрөнгө оруулалтын төсөв, богино хугацааны хөгжлийн бодлогыг боловсруулахад анхаарах асуудлуудын талаар ярилцжээ.
“2018 он Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд их чухал он юм. Энэ онд олон хөрөнгө оруулалтын ажил хийхээр төлөвлөсөн. Улс төрийн шахалтад орохгүй, хэтийн ирээдүйн хөгжлийг харж төлөвлөх ёстой.” гэж Нийслэлийн Засаг дарга С. Батболд хэлэв.
Семинарын үеэр Нийслэлийн захиргаа, Дэлхийн Банкны багийн хамтран боловсруулсан шинэчилсэн хөрөнгө оруулалтыг төлөвлөх явц, хөрөнгө оруулалтын төслийн саналыг эрэмбэлэхэд зөвлөмж болгож буй аргачлалыг оролцогчдод танилцуулжээ.
Уг аргачлал олон улсын сайн практикт суурилсан бөгөөд хөрөнгө оруулалтын төслийн санал эрэмбэлэх үйл явцыг улам бодитой, оновчтой, ил тод болгон сайжруулж, олон хэрэгцээ шаардлагын дунд зөвшилцөл бий болгох нөхцлийг бүрдүүлэх юм.