Өнөөдөр Дотоодын цэргийн тухай хуулийн эх бичвэрийг хүлээн авах, Дотоодын цэргийн байлдааны тугийг залах ёслолын ажиллагаа боллоо.
Энэ оны есдүгээр сарын 1-нээс Дотоодын цэргийн тухай хууль батлагдан хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор өнөөдөр Цагдаагийн Ерөнхий газрын “Сүлд” чуулгын их танхимд дээрх үйл ажиллагааг зохион байгуулжээ.
Энэ үйл ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа С.Баатаржав, цагдаа, дотоодын цэргийн үе үеийн удирдлагууд, алба хаагч, ахмадуудын төлөөлөл оролцлоо.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Иргэдийн амгалан тайван байдлыг хангах ажилд дахин ханцуй шамлан орох түүхэн мөч өнөөдөр та бидэнд тохиож байна. Миний бие 36 жил төрийн албанд зүтгэхдээ дотоодын цэрэг, цагдаагийн бие бүрэлдэхүүнтэй ойр ажиллаж ирсэн. 1995 онд Дотоодын цэргийн тухай хуулийг батлахад гар бие оролцож, 2014 онд татан буулгахад сэтгэл шимшрэн суусан үе бий. 2016 онд шинэ Засгийн газар, УИХ байгуулагдсаны дараа өнөөдрийн хуулийг батлахад гар бие оролцсон. Хуулийн ажилд гар бие оролцсон хүн бүрд талархаж байна. Дотоодын цэргийг цаашид үйл ажиллагаа явуулах нөхцөлөөр хангах тал дээр Засгийн газрын гишүүний хувьд анхаарч ажиллана” гэдгээ илэрхийллээ.
Харин Цагдаагийн ерөнхий газрын дарга С.Баатаржав “Монгол Улсын Дотоодын цэрэг анх 1922 онд байгуулагдаж, төр засаг, иргэдийн аюулгүй байдлыг хангах, улсын онц чухал обьектуудыг хамгаалах, төр засгийн шийдвэрээр улс оронд гарсан үймээн самууныг таслан зогсоох, сөрөх тусгай ажиллагаанд оролцох зэрэг хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй хүлээж ирсэн, түүхэн уламжлал дайчин замналтай. 1995 онд батлагдсан хуулийг 2014 онд хүчингүй болгож, дотоодын цэргийг татан буулгаж, цагдаагийн байгууллагад чиг үүргийг шилжүүлсэн. Өнөөдөр бид дахин Дотоодын цэргийг байгуулж, хуулийн эх бичвэрээ хүлээн авч байгаад туйлын их баяртай байна. Дотоодын цэрэг дахин байгуулагдсанаар Монгол Улсын дотоод аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлж, хүн амын амьжиргааны нэн чухал обьектуудыг хамгаалалт сайжирч, төрөөс батлан хамгаалах салбарын талаар баримтлах бодлогын баримт бичиг, бусад хууль тогтоомжид заасан цэргийн байгууллагын нэгдсэн бүтэц бий болж, нэгдмэл байдлаар ажиллах нөхцөл бүрдэнэ” гэдгийг хэллээ.