-"Бидний цөөхөн монголчууд" төсөл-
"Бидний цөөхөн монголчууд" төслийн багийнхан өнөө цагийн түүхийг ирээдүй хойчдоо үлдээхээр ажилласаар явна. Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын ажилсаг хөдөлмөрч ард түмний аж байдалтай танилцаад цаашаа бид “Согоог” багт ажиллаж явахдаа хөөрхөн бяцхан үрс цэцэрлэгээ тарж яваатай таарсан юм.
Багш нь хүүхдүүдээ хөтөлсөөр цэцэрлэгийн хашаанаас гарч явах юм. Үүдэнд нь 69 машин ирчихсэн хүүхдүүдээ тоолоод суулгаж байна. Тэгсэн чиглэл чиглэлээр нь 4-5 ээлжээр гэр гэрт нь хүргэж өгдөг. Өглөө бас авдаг гэдгийг тус цэцэрлэгийн жолоочоос сонсоод бас харлаа.
2006 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн 6 багш, 120 гаруй хүүхэдтэй тус цэцэрлэг хүүхдүүдээ яагаад машинаар зөөгөөд байж болохгүй гэж гэсэн санаачлагыг гаргаж сумынхан өөрсдийн хуучин УАЗ-469 машинаараа хүүхдүүдээ зөөж байгаа бичлэг фэйсбүүкт тавьсан байх юм.
Бичлэгийг харсан "Талын нүүдэлчдийн эх булаг" ТББ гадаадын хөрөнгө оруулагч байгууллагатай холбож өгсөн байна. Улмаар олон улсын байгууллагаас сайн санаат хүмүүс тусламжийн гараа сунган, хүүхдүүдийг цэцэрлэгт нь хүргэх унааг өгчээ. Үнэндээ бол 36 хүүхдийг УАЗ-469 автомашинд суулгаж зөөсөн асуудал байхгүй гэдгээ тэд ярина.
Тус цэцэрлэгт ажилсаг гэж жигтэйхэн 6-н багш байна. Хаанаас ч туслалцаа авалгүй хүүхдүүдийнхээ тоглоомуудыг оёод өгчхөж. Талхаа өөрсдөө барьдаг, ногоогоо ч өөрсдөө тарьдаг ногооны талбайтай. Саяхан 4 тонн өвс хурааж авсан гээд л их аж ахуй ч бүтээлч сэтгэлтэй багш нар байх юм. Одоо бидний барилга л хуучин байна даа гэж ярих.
Хажуухан зэргэлдээ орших сургууль, шинэхэн дотуур байртайгаа сүндэрлэн харагдана. Суманд ч шинэхэн дотуур байр байхгүй байхад багийн сургууль 150 хүүхдийн дотуур байртай нь бахархам байлаа. Хуучин дотуур байрандаа физикийн, хөдөлмөрийн кабинет хийгээд тохижуулчихаж. Соёлын төв ч байна.
1500 гаруй хүн амтай, 230 өрхтэй Согоог багийн иргэд нь сумруугаа тэр бүр яваад байхгүй.
Учир нь багтаа өрхийн үйлдвэрлэл эрхэлчихдэг, мал аж ахуйгаа голлон ашигладаг.
Багаа аль болох сайхан хөгжүүлмээр байна гэж иргэд өөрсдөө санаачлага гаргадаг гэдгийг таарсан хүмүүс ам нэгтэй ярьж байлаа. Болж бүтэхгүй байна гэж улсаас юм харалгүй өөрсдөө хийе, бүтээе гэсэн сэтгэлээр хандаж байгаа тус багийн иргэдийг дэмжмээр. Очсон аймаг сум болгоныхоо болж бүтэж байгаа гэгээлэг бүхнийг сорчлон харахыг эрмэлздэг манай төслийн хамт олонд Согоог баг сумаас дутахааргүй хөгжиж байна даа гэсэн бодол өөрийн эрхгүй төрүүлж байсан юм. Улсын хөгжил сумаас, сумын хөгжил багаас гэж...