IBM компанийн ажилтнуудын хувьд гэрээсээ ажлаа хийх боломж нь хамгийн том давуу талын нэг байв. Гэхдээ компани өнгөрсөн Баасан гарагт энэхүү бодлогоо өөрчилж, олон тооны ажилтнуудаа оффист ирж ажиллах тушаал гаргажээ.
2007 онд IBM-ийн гаргасан тайланд дурдсанаар 400 мянга гаруй ажилтнуудынх нь 40 хувь нь албан ёсны оффист сууж ажилладаггүй бөгөөд хүмүүс гэрээсээ ажлаа хийх болсноор зардал танагдаж, үр бүтээмж нэмэгдсэн гэсэн байна.
Харин одоо энэ бодлогоо өөрчилж, олон тооны ажилтнаа эргүүлэн татахаар болжээ. Шинэ тушаалтай холбогдуулан гаргасан мэдэгдэлд “Программ хангамж хөгжүүлэлт, дижитал маркетингийн салбар өөрчлөгдөж байгаагийн хэрээр өөр арга барилаар ажиллахыг шаардаж байна. Тиймээс бид тодорхой тооны ажилтнуудаа оффист ирж суухыг хүссэн” гэжээ.
Гэхдээ компани яг хэдий хэмжээний ажилтнуудаа эргүүлэн татаж, оффист суулгахаар болсон тухай мэдэгдэхийг хүсээгүй хэдий ч зарим ажилтнуудын хувьд гэрээсээ ажилласан хэвээр байх юм байна.
Ажилтнуудын дийлэнх нь энэхүү шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаа гээд хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд ажлаас халах аж.
1995 оноос 2008 оны хооронд IBM компани ажилтнуудаа гэрээсээ ажиллах боломж олгосноор 7,2 сая метр квадрат оффисийн талбайг хэмнэж, 5 сая метр квадрат талбайг 1,9 тэрбум ам. доллароор борлуулжээ.
Компанийн шинээр гаргасан шийдвэрийн дагуу ажилтнууд гэрээсээ, оффис руу нүүх хөдөлгөөн хэдий хэрийн хугацааны дараа дуусах нь тодорхойгүй бөгөөд Yahoo компани дөрвөн жилийн өмнө яг ийм шийдвэр гаргаж байсан түүхтэй.