Волейболын Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн Буянт-Ухаа спорт цогцолборт өнгөрсөн бямба гарагт эхэлсэн.
Өнөөдөр манай шигшээ баг Японы багтай 19.00 цагаас тоглоно. Өнөөдрийн сүүлийн хоёр тоглолтын ялагч нь тавдугаар сарын 25-нд аваргын төлөө өрсөлдөх боломжтой болно.
Манай волейболчид “А” хэсэгт БНСУ, Макаогийн багтай учраа таарсан. Монголын тамирчид хэсгийн эхний тоглолтоо Макаогийн волейболчидтой хийн, 3:0-ээр хожсон билээ.
Харин хоёр дахь тоглолт өнгөрсөн даваа гарагт нэлээн өрсөлдөөнтэй болж, манай баг БНСУ-ын багт 2:3-аар хожигдол хүлээсэн.
Улаанбаатар хотноо дөрөв дэх удаагаа зохиогдож буй тус тэмцээнд Монгол, БНСУ, Макао, Япон, Хонконг, Тайвань, БНАСАУ гэсэн долоон баг өрсөлдөж буй.
1998 оноос хойш зохион байгуулж буй тус тэмцээнээс Монголын эмэгтэй волейболчид 2000 онд мөнгө, 2008 онд хүрэл медаль хүртсэн бол эрэгтэйчүүд хоёр жилийн өмнө V байрт шалгарсан юм. Зүүн Азийн АШТ-ий дараагийн тоглолтууд 23-нд болно.