Өнөөдөр бидний мэдсэнчлэн Ангараг гариг дээр ус урсаж байна. Гэхдээ зөвхөн Ангарагийн “Зун”-ы улиралд урсдаг бөгөөд давсны агууламж нь тун өндөр аж.
НАСА энэхүү нээлттэй холбоотой хэвлэлийн бага хурлын үеэр нэгэн эмэгтэй “Та нар тэндээс ус олчихлоо, одоо яах вэ?” гэхэд агентлагийн гаригийн шинжлэх ухааны захирал Жим Грийн “Одоо уух л байх даа” хэмээн хошигносон юм.
Харин өнөөх эмэгтэй үргэлжлүүлэн “Тэгвэл тэнд ус ууршаад бороо ордог тийм үзэгдэл болдог болов уу?” гэхэд Жим Грийн “Бид одоогоор бороо орж байхыг олж үзээгүй л байна. Гэхдээ цас орж байхыг харсан” гэжээ.
Гэхдээ урьд өмнө нь хэлж байсанчлан хүн төрөлхтнөөс гадна орших амьдрал гэдгийг бид одоохондоо “соёл иргэншил”-тэй хольж яасан ч болохгүй
Ангараг дээрээс илрүүлсэн ус гаригийн гадаргуу цельсийн -23 градусаас бага температурт хүрсэн үед шингэн төлөвт ордог аж. Учир нь давстай усны хөлдөх температур 0 градусаас зөрнө. Ийм болохоор л далайн ус хөлдөлгүй, бид өвлийн улиралд зам дээр давс цацдаг билээ.
Гэхдээ тэнд байгаа усны давсны агууламж нь дэлхий дээрх далайн усны давсны агууламжаас хамаагүй илүү ажээ. Түүнчлэн эрдэмтэд Ангараг дээр ус урсаж байна гэж хэлж байгаа нь харьцангуй ойлголт юм.
Жишээ нь бид аливаа их хэмжээний усыг “төчнөөн олимпийн усан санг дүүргэх хэмжээний” гэж илэрхийлдэг бол Улаан нүдэн гариг дээрх усыг тэгж тодорхойлж болохгүй аж. Учир нь Аризонагийн их сургуулийн профессор Алфред МкИвений хэлснээр “Тун тодорхой тайлбарлах юм бол бид тэндээс зүгээр л нойтон хөрс олсон хэрэг юм” гэжээ.
- Ангараг дээр ус УРСАЖ байна -
Гэхдээ давсны тухай яриаг арай өөр тийш нь эргүүлье. Хүн төрөлхтний олж илрүүлснээр хамгийн ойрын жишээ болох дэлхий дээр давсанд дуртай микробууд их хэмжээгээр амьдарч байна. Тэгвэл Ангараг дээр ч гэсэн яг тийм давсанд дуртай энгийн, нэг эст амьдрал оршин байх боломжтой гэсэн үг.
Харамсалтай нь дээрх зураг шиг төрхтэй, соёл иргэншил одоо байхгүй гэдэг нь 110% баталгаатай зүйл. Харин өмнө нь тэнд байсан байж болох магадлалтай ажээ. 3,5 тэрбум жилийн өмнө буюу Ангараг гаригийн гадаргуу хөрч эхлэхээс өмнө юу байсан гэдгийг бид одоо мэдэхгүй ч гэрлийн хурдны хэмжээсээр, өнөөдрийн технологийн хурдаар “хэдхэн минут”-ын дараа мэдэх биз ээ.
Түүнчлэн бид одоо зөв л газар нь хайх аваас амьдралын ул мөрийг олж ирлүүлэх магадлал улам өндөр гэдгийг баттай мэдэж авлаа. Нэрт сансар судлаач Нил Деграсс Тайсоны хэлснээр “Далайгаас аягаар хутгаад, тэнд халим байхгүй гэж хэлэх утгагүй” гэдгийг санаж байхад илүүдэхгүй.
Гэхдээ өмнө нь хэлж байсанчлан хүн төрөлхтнөөс гадна орших амьдрал гэдгийг бид одоохондоо “соёл иргэншил”-тэй хольж яасан ч болохгүй. Учир нь шинжлэх ухаан эцсийн цэгийг нь тавиагүй ямар ч бодлогын хариуг таамагладаггүй билээ.
Эх сурвалж: NASA