ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новак "Түүхий газрын тос экспортлогч улсууд тохиролцоонд хүрч чадвал гарцаа бууруулж болно" гэж мэдэгдлээ.
Мөн тэрбээр ОPEC-ийн гишүүн улсууд болон бусад олборлогчид газрын тосны гарцаа бууруулах талаар уулзаж магадгүй гэж мэдэгдсэн байна. Түүний дээрх мэдэгдлийн дараа газрын тосны ханш сүүлийн гурван долоо хоногийн хамгийн дээд ханшид хүрч, өсчээ.
Газрын тосны экспортоос олох орлого төсвийн орлогынх нь 40 хувийг бүрдүүлдэг ОХУ-ын төсвийн алдагдал сүүлийн таван жилийн дээд цэгтээ хүрээд байгаа юм. Энэ онд ч бас нэмэгдэж магадгүй байна.
Энэ үед ОХУ-ын Төв банк мөнгөний бодлогоо чангатгаж магадгүй байгаа аж. Бодлого боловсруулагчид мөнгөний бодлогоо зөөлрүүлнэ гэх амлалтаасаа ухарч, бодлогын хүүг боломжит хэмжээгээр нэмэхээ анхаарууллаа.
Мөн 2017 онд инфляцийн түвшинг 4 хувьд хүргэх зорилтоосоо ч хазайж магадгүй болоод байна. “Goldman Sachs”-ийн шинжээч Клеменс Граф болон Эндрью Матени нар "ОХУ-ын Төв банкны шийдвэр газрын тосны үнэд чухал нөлөөтэй. Гэхдээ ямар шийдвэр гарахыг тааж хэлэхэд хэцүү байна" гэж мэдэгдсэн байна.
“Bloomberg”-ийн 42 эдийн засагч бодлогын хүүд өөрчлөлт орохгүй гэх таамаг дэвшүүлээд байгаа юм.