2015 оны есдүгээр сарын 14-ний өдөр сансар судлалын хувьд түүхэн өдөр болж үлджээ. Учир нь LIGO судалгааны төвийн эрдэмтэд 1,3 тэрбум жилийн тэртээ хоорондоо нэгдсэн хоёр хар нүхний таталцлын долгионыг илрүүлсэн юм. Таталцлын долгион нь аливаа материйг нэвтлэн нөгөө талд нь гарч ирэхдээ огтхон ч өөрчлөгддөггүй бөгөөд уламжлалт сансар судлалд хүн төрөлхтөн өнөөдрийг хүртэл зөвхөн гэрлийн долгионыг ашиглаж байв.
Харин одоо таталцлын долгионыг ашиглан өөрөөсөө гэрэл цацруулдаггүй, жишээлбэл хар нүх мэтийн зүйлсийг судалж мэдэж болохоор болж байна.
Бид таталцлын долгионыг хэзээ ч ашгийн зорилгоор болон зэвсэг болгон ашиглаж чадахгүй
Гэхдээ зөвхөн үүгээр зогсохгүй. Хамгийн чухал нь бид өөрсдийн оршин буй орчлон ертөнцийг таньж мэдэхэд ихээхэн үүрэгтэй аж. Юун түрүүнд бид энэхүү орчлон ертөнцийг өөрсдийн лаборатори болгон ашиглана гэсэн үг.
Тайлбарлавал бид дэлхий дээр бий болгож чадахгүй тэр зүйлсийг таталцлын долгионы тусламжтай судална. Жишээ нь нейтрон одны цөмийг судалж болох юм.
Үүгээр зогсохгүй Эйнштейны харьцангуйн онолыг батлах нөхцөл бүрдэж байна. Хэдийгээр орчлон ертөнцийг тогтоон барьж буй хүч нь татах хүч боловч, орчлонгийн хамгийн сул хүч мөн л татах хүч юм. Учир нь таталцлын эсрэг үйлчлэх масс гэж байхгүй.
Тиймээс орчлонг өөрсдийн лаборатори болгон ашиглаж таталцлын долгион гэрлийн хурдтай ижил хурдаар тархдаг эсэхийг нь судалж болно. Таамаг ёсоор гэрлийн хурдаар тархдаг гэж үздэг боловч бодит байдал дээр үүнээс удаан ч байж магадгүй юм.
Хэдийгээр харьцангуйн онолыг турших тун хүнд боловч хийж чадсан туршилт бүрээр батлагдаж байжээ. Эдгээрийн дунд тун сонирхолтой нэг туршилт бий.
Тэр нь цаг хугацааны муруйлт юм. Татах хүчний нөлөөгөөр цаг хугацаа харилцан адилгүй байдаг гэж харьцангуйн онолд дурдсан. Магадгүй та “Interstellar” уран сайхны киног үзсэн бол усаар хучигдсан Миллерийн гариг дээр өнгөрүүлэх нэг цаг манай гаригийн долоон жилтэй тэнцдэг гэж гардгийг санаж байгаа байх.
Тухайн гариг дээр байгаа хүн буюу ажиглагчид өөрийнх нь хувьд цаг хугацаа хэвийн буюу огтхон ч өөрчлөгдөхгүй, харин тухайн татах хүчнээс гадна орших биетүүдэд өөр өөрөөр үйлчлэх юм.
Тэрчлэн хүмүүсийн хамгийн их сонирхож буй зүйл нь бид энэ нээлтийн ачаар цаг хугацаагаар аялж чадах эсэх? LIGO судалгааны төвийг үүсгэн байгуулагчдын нэг Ким Торн "Миний бодлоор таталцлын долгионыг илрүүлсэн энэ тохиол биднийг цаг хугацаагаар аялах боломжтой болгон гэж бодохгүй байна" гэжээ.
Эцэст нь хэлэхэд бид таталцлын долгионыг хэзээ ч ашгийн зорилгоор болон зэвсэг болгон ашиглаж чадахгүй. Харин дэлхий дээрээ үүсгэж чадахгүй тэр л орчин нөхцөлд байгаа мэдээллийг таталцлын долгион бидэнд авч ирэх бөгөөд физикийн тухай гайхалтай нээлтүүдийг хийх боломж бүрдэнэ.
Эх сурвалж: Stuver