Их, дээд сургуулиудын засварын ажил энэ долоо хоногт бүрэн дуусна. МУИС, ШУТИС, Хүмүүнлэгийн ухааны их сургуулиудын хичээлийн байр болон оюутны дотуур байранд очиход засварын ажил 95 хувьтай байгааг сургуулиудын Хангамж үйлчилгээний хэлтсийн дарга нар дуулгасан юм.
Тухайлбал, ШУТИС-ийн хичээлийн байрнуудын засвар дуусах шатандаа явж байгаа бөгөөп одоогоор 14 анги танхимын ширээ сандлыг сольж, лабораториудаа шинэчилж, хичээлийн байрны гадна фасадыг засч дуусчээ. Мөн халаалтын шугамыг сольж байгаа бөгөөд ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна гэлээ. Өлгүүр, төв хаалганы хэсгийг мөн шинэчилж, хүлээлгэн өгөхөд бэлэн болгожээ.
ХУИС-ийн засварын ажил мөн дуусах шатандаа оржээ. Гаднаа оюутнуудад зориулсан салхилах талбай шинээр байгуулсан байна. Мөн анги танхимууд болон ариун цэврийн өрөө, хонгилоо засварлаж, хоолны газраа бүрэн шинэчилж буйг доорх фото сурвалжлагаас харж болно.
Түүнчлэн МУИС-ийн хичээлийн байруудын засварын гүйцэтгэлийг мөн адил энэ долоо багтаан хүлээлгэн өгөхөд бэлэн болж байна. Тус сургуулийн Хангамж үйлчилгээний хэлтсийн дарга Ш.Гончигсүрэн "Тендер нь орой зарлагдсан тул оюутны дотуур байрны засварын ажил харьцангуй орой эхэлсэн. Гэхдээ бид төлөвлөсөн ёсоор оюутнуудаа оруулахаас өмнө засвараа дуусгана" гэлээ.
Их сургуулиудын хичээлийн болон дотуур байрны засварын ажлын фото сурвалжлагатай танилцана уу.