Нийслэлийн авто замын ахмад мэргэжилтэн О.Энхбаатар дараах мэдээллийг өглөө.
Нийслэлийн авто замын газраас хороолол доторх авто замыг шинэчлэх ажилд 2015 онд 1.5 тэрбум төгрөг төсөвлөснөөс Баянзүрх дүүргийн 4, 8, 16, 18-р хороо гээд нийт зургаан байршилд зам засчээ.
Зарим ажил нь 30 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд ирэх сарын нэгэн гэхэд дуусгахаар төлөвлөн ажиллаж байна. Зам тээврийн ослыг бууруулах, хөдөлгөөний түгжрэлийг арилгах зорилгоор 13 замд нийт 5050 м.кв талбайд нөхөөс хийсэн. Мөн Баянзүрх дүргийн таван байршилд нэмж гэрэл дохио байршуулахаар болжээ.
Налайх дүүргийн хорооллын дундах хоёр байршилд зам зассан, гүйцэтгэл 100 хувьтай. Мөн долоон байршилд хурд сааруулагч байрлуулжээ. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нийт 32 хурд сааруулагчийг Баянзүрх, Налайхын зарим сургууль, цэцэрлэгийн орчимд байршуулсан байна.
Замын цагдаагийн газраас ирүүлсэн захиалгын дагуу замын хөдөлгөөнийг зохицуулах 217 ширхэг замын тэмдэг, тэмдэглэгээ суурилуулжээ.