УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-ЕАБХАБ-ын ПА-тай харилцах бүлгийн гишүүн С.Оюун ус асуудлаар, "Дэлхий нийтийн өмнө маш олон бэрхшээл тулгарч байгаа. Энэ зууны төгсгөлд хүн амын тоо 11 тэрбумд хүрнэ гэж таамаглаж байгаа. Энэ хэрээр хүний хоол хүнс, усны хэрэглээ үүснэ гэсэн үг.
Усны асуудал, усны эрсдэл гэдэг бол ирээдүйд тохиолдох хамгийн чухал асуудлуудын нэг болж байна. Хүмүүсийн амьдралын хэрэгцээ нэмэгдэхийн хэрээр усны хэрэглээ мөн л нэмэгдэж байгаа юм. Монгол Улсын хувьд ч устай холбоотой санаа зовоосон асуудлууд бий. Үүнээс хэдэн жилийн өмнө Монголд усны хомсдол жирийн түвшинд байсан бол өдгөө усны хомсдолд орж буй орнуудын жагсаалтад орлоо. Монголын говийн бүс нутагт уул уурхай, аж үйлдвэрийн төслүүд хэрэгждэг учир усны хомсдол бий болсон.
Оюу-Толгой, Таван толгой зэрэг томоохон ордууд байдаг. Уул уурхайн үйл ажиллагаанд ус, эрчим хүчний хэрэгцээ маш их шаардагддаг. Үүнтэй холбогдуулан 2030 он гэхэд усны нөөцийн хэмжээнд өөрчлөлт орох магадлал өндөр байна." гэлээ.