Паартай байшинд амьдарч, паалантай жорлонд сууна гэдэг хүн бүрийн хүрээд байх “өндөрлөг” биш ээ, одоогийн нийгэмд. Урьдчилгаа мөнгө цуглуулах, зээл хөөцөлдөх гээд байр авах бас л хүнд даваа шүү. Энэ их үнэ цэнээр олдсон боломжийг бид хайрлан хамгаалах ёстой.
Юу гэж хэлэх гээд байна вэ гэвэл олон шат дамжлага, шалгуур давж байж олдсон байранд амьдрах хүсэл, тэмүүллийн цаана бусдыг хүндлэх, бусдад садаа болохгүй байх гэсэн ойлголт давхар явааг л сануулах гэсэн юм.
Өөрөөр хэлбэл таны хар гэртээ хаан, бор гэртээ Богд байх эрх чөлөө хажуугийн айлын хаалганы яг наахна талд дуусгавар болно.
Олонтойгоо амьдрах гэдэг асар их хариуцлага, соёл шаардсан ажил гэж хэлж болно. Та хувийн эдлэндээ лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү таны дур байж болох ч орон сууцанд бол өөр хэрэг.
Бид энэ удаад Соёлын довтолгоо хичээлээрээ орон сууцанд хэрхэн соёлтой аж төрөх талаар зөвлөх болно.
“БОЛД ОО, БИ ИРЧИХЛЭЭ”
Ногоон гэрэл асангуут л “хүүш гэрэл асчихлаа, яваач” гэж дуут дохиогоор ярьдаг шигээ байрны гадаа бас дуут дохиогоор ярьдаг хүмүүс бий. Болдоо би ирчлээ, хурдан яваач ээ зэрэг харилцан ярианаас эхлээд амьдралаа тэд сигналаар хүүрнэн өгүүлдэг.
Тэд өлгийтэй бяцхан үрсээс эхлээд өтөл буурайн амгалан тайван байдлыг алдагдуулж байгаа нь соёлын ямар түвшинд байгаагаа харуулдаг.
Уг нь Замын хөдөлгөөний дүрэмд зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, суурин газрын гаднах замд гүйцэж түрүүлэх үедээ бусад жолоочид анхааруулах зорилгоор дуут дохио хэрэглэхийг зөвшөөрч бусад үед дуут дохио ашиглахыг хориглоно гэсэн байдаг.
Тиймээс орон сууцны гадна дуут дохио ашиглахаасаа өмнө хүүхэд унтаж байх вий, хөгшид амарч байх вий гэж нэг бодоод үзээрэй.
БУЯН УУ ЭСВЭЛ...
Эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд хэмээн тэнгэр бурхандаа өргөдөг цай, сүүний дээж маань бусдын уур бухимдлыг төрүүлж, мөнгөний гарлага болдог байж болохгүй.
Ямар сайндаа л орцны үүдэнд гуйсан, уурласан, занасан ил захидлууд хөвөрч байх вэ дээ.
Ёс заншил, уламжлалаа өвлөнө гэдэг сайн хэрэг. Гэвч суурин амьдралд нийцүүлэх шаардлагатай зүйлс гэж бий. Түүний нэг нь дээр дурдаад буй цайны дээж өргөх ёс. Ингээд бичихээр яах гэж цонхны дор машинаа тавьдаг юм бэ гэх асуулт урган гарч магад. Тэгвэл сүүлийн үед барьсан, барьж буй, барих барилгууд ихэнхдээ байрныхаа дор зогсоолтой байх юм аа гэсэн хариулт байна.
Цонх, тагтнаасаа дээж өргөж байгаа иргэд бусдын эд хөрөнгийг бохирдуулан, бухимдлыг төрүүлж байгаагаа ойлгож, ухааран гэрээсээ гарч ёсыг ёс чигээр нь үйлдэх хэрэгтэй. Энэ бол бас л нэг соёлын илэрхийлэл юм.
Нэмж хэлэхэд машин дээр дуссан сүүний толбо энгийн арчилтаар арилах нь ховор. Учир нь сүүний найрлаганд уураг, тос, лактоз мөн бусад микро элэментүүд байдаг учраас машин дээр толбо тогтож, угаалгын газар очихоос өөр сонголт үлдээдэггүй гэдэгтэй жолооч нар санал нийлэх биз ээ.
ХОГ, ХОГ, ХОГ...
Орцны үүдэнд, лифтэн дотор, шатны хажууд хогоо тавьдаг байсан айлууд бүр сүүлдээ айлын хаалганы гадна хогоо авчраад шидчихдэг болчихсон байна шүү хэмээн хөрш маань ярилаа. Нээрээ л бункер онгойлгоод хогоо хийх, доод давхар луу буугаад хогоо хаяхаасаа ч залхуурдаг хүмүүс олширч. Бараг л хаалгаа онгойлгоод “хаана буухыг гарын хүч мэд” гээд л шидчихдэг гэхэд хилсдэхээргүй орцнууд байна. Итгэхгүй бол та дараах зургийг харна уу.
Үүнээс гадна нар, салхи үзэх зориулалт бүхий цонхоор хог хаяхыг хатуу хориглоно. Таны хаясан хог хэн нэгний эд хөрөнгөд хохирол учруулж болох юм шүү.
Хогтой холилдох уу, цэвэрхэн амьдрах уу гэдэг иргэн бүрийн хүчин чармайлтаас шалтгаалдаг юм шүү. Дээр нь лифтэнд нусаа нийх, шүлсээ хаях, орцонд тамхи татахыг “цээрлэх” хэрэгтэй.
“ӨӨ ДЭЭШЭЭ ЮМ УУ”
Лифтийг дунд нь зогсоож зүг асуудаг, дээшээ доошоо товчийг зэрэг дардаг, хүн буугаагүй байхад дайрдаг гээд орон сууцанд амьдардаг хүмүүс өдөрт дор хаяж нэг удаа лифтээр зорчих бэрхшээлтэй тулгардаг гэж хэлж болно.
Тэгвэл лифтийг хэрхэн ашиглахыг дараах комикоос сонирхоно уу.
ТА ХЭН НЭГНИЙ АМЬ НАСАНД "ЗАНАЛХИЙЛЖ" БАЙГАА ЮМ БИШ БИЗ
Байрныхаа гадаа машинаа тавих гэж байгаа бол та эхлээд сайн хараарай. Орцны үүд хаагаад машинаа байрлуулах гэж байгаа юм биш биз. Хүүхдээ салхилуулахаар хүүхдийн тэрэг түрээд гарч буй ээжүүд, хөл муутай хөгшдийн замыг хаасан эсэхээ шалгаарай.
Муугаар бодоход хүний бие муудаад түргэн тусламж дуудахад яаралтай үйлчилгээ үзүүлэхэд саад болохоор газарт машинаа битгий тавиарай гэж сануулж байна. Ихэнх байр машины зогсоол муутайгаас болоод аргаа барсан жолооч нар гэртээ орж чадахгүй болтол машины хааж тавьсан харагддаг учраас үүнийг сануулж байгаа юм шүү.
Зогсоол ярьсных байрны гадаа машинаа тавихдаа аль болох бусдадаа саад болохгүй, зай бага эзлэхээр тавьж байгаарай. Мөн яалт ч үгүй хэн нэгний машиныг хааж тавихаар бол атга цаас олоод дугаараа бичиж үлдээхээ мартав аа.