Өнгөрсөн тав, зургаадугаар саруудад Өмнөд Солонгост Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинж буюу МERS коронавирусын халдвар хурдацтай тархсан.
Үүнтэй холбогдуулан тус улсын Эрүүл мэндийн сайд Мун Хен Пег албан тушаалаас нь огцоруулах шийдвэрийг Өмнөд Солонгосын төрийн тэргүүн Пак Гын Хэ гаргажээ.
Сөүлийн Үндэсний Их Сургуулийн профессор Чун Жин Ёп тус улсын Эрүүл мэндийн яамыг толгойлохоор болсон хэмээн Ёнхап агентлаг мэдээллээ.
Сануулахад Өмнөд Солонгост коронавирусийн халдвар авсан анхны тохиолдол өнгөрөгч тавдугаар сарын 20-нд бүртгэгдсэн бөгөөд түүнээс хойш 186 хүн халдвар авч, тэдний 36 нь амиа алдсан юм.
Анх Саудын Арабад бүртгэгдэж байсан уг вирус анх удаа ийнхүү Ойрхи Дорнодоос өөр улсад хүчтэй тархсан.
MERS вирус Өмнөд Солонгосын улс, төрийн эдийн засагт сөргөөр нөлөөлсөн юм. 2014 оны мөн үетэй харьцуулахад Өмнөд Солонгосын жуулчдын тоо 25 хувиар буурсан байна. Тус вирусийн улмаас 30000 гаруй жуулчин Өмнөд Солонгос руу зорчихоос татгалзсан. Тэдний ихэнх нь Хятад болон Азийн бусад орнуудын жуулчид байжээ.
Эх сурвалж: Yonhap