Ээлжийн амралтаа авч хөдөө гадаа аялахаас гадна рашаан сувиллын газар алжаалаа тайлан, биеэ эмчлүүлэх иргэд жилээс жилд нэмэгдсээр. Өдгөө амралт зугаалгын улирал дуусч, эмчилгээ сувилгаанд явсан иргэд буцацгааж байна.
Төрөл бүрийн рашаан ууж, шавар эмчилгээ хийлгээд 10 орчим хоног амраад ирдэг ч иргэд гам дэглэм бариагүйгээс эмчилгээний үр дүнг бууруулж, хууч өвчнөө сэдрээх тохиолдол гардаг гэнэ.
Тэгвэл рашаан сувилалд явсан иргэд эмчилгээний чанарыг удаан хадгалж, эрүүлжихийн тулд эмчилгээ хийсэн өдөр, цаг минутаас эхлээд эмчилгээ дууссанаас хойш долоо хоног хүртэлх хугацаанд гам дэглэмийг хатуу сахих хэрэгтэй ажээ. Өөрөөр хэлбэл доод тал нь 14-21 хоног гам дэглэмийг хатуу чанд баримтлах хэрэгтэйг мэргэжилтнүүд зөвлөж байна.
Харин үүнээс хойш өөрийнхөө биеийн байдалд тохируулан халуун хоол, цай ууж идэхэд хөлрөхгүй болсон үед гам бүрэн дууслаа гэж үзнэ.
ГАМ ДЭГЛЭМИЙГ ХЭРХЭН БАРИХ ВЭ?
Даарч хөрж болохгүй
- Эмчилгээний явцад болон гам дуустал даарч хөрж болохгүй. Байнга дулаан хувцаслаж бороо цасанд норохыг хориглоно.
- Халууцсан болон хөлөрсөн үед хөлсийг сэвж болохгүй.
- Цонх, хаалганы салхинд нэвт цохиулж болохгүй.
- Эмчилгээ эхэлсэн өдрөөс эхлэн гам дуустал гадаа гарахдаа чихээ бөглөн, малгай өмсөж алчуураар толгойгоо боох хэрэгтэй.
- Хүйтэн усанд орж хүйтэн усаар гар нүүрээ угааж болохгүй.
- Хүнд хүчир ажил ядартал хийхгүй байх,уурлах, гомдох,баярлах,айх ,цочих гэх мэт сэтгэлийн хөдөлгөөнд автахгүй байх, хэт тачаадахыг хориглоно.
Хоолны дэглэм барих
- Хүйтэн цай, ундаа, пиво, архи, айраг уухыг хориглоно. Мансууруулах зүйл хэрэглэхгүй байх.
- Хоол ундны дэглэмийг нарийн баримталж, хэт их идэж өлсөх нь эмчилгээний үр дүнд муугаар нөлөөлдөг тул ойрхон цагт бага багаар тохирсон хоол цайг хэрэглэх нь зүйтэй. Учир нь эмчилгээний явцад хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаанд өөрчлөлт ордог тул хоолны хордлого болох нь тун амархан байдаг.
- Хэт тостой, хурц, хуурч хайрсан, халуун ногоотой хоол идэхгүй байх
- Хоолондоо хэт халуун ногоо, сармис хэрэглэхгүй байх.
- Эмчилгээний явцад болон гам дэглэмийн хугацаанд пиво ууж архидан согтуурвал өвчний эдгэрэлт хоёр дахин, тамхи их татвал гурав дахин удааширч тэр хэмжээгээр эмчилгээний үр дүн бууран эрүүлжих боломжоо алдана.
- Яс үе мөчний өвчтэй, хугарал, мултралтай хүмүүс айраг бага боловч уухыг хориглоно. Учир нь айраг дээрх өвчнийг задалж, сэдрээж өвдөлт шархиралтыг эрчимжүүлэн нэмэгдүүлдэгийг хатуу анхаарах хэрэгтэй.
Эмчилгээний дараа бие тавгүйрхвэл эмчдээ хандаарай
- Эмчилгээний явцад ямарч өвчин дахин хөдлөх цусны даралт ихдэх, зүрхээр өвдөх, амьсгаадах хандлага үргэлж дагалдах тул та өөрөө байнга хэрэглэдэг эмүүдээ болон зүрх, даралтны эмээ биедээ үргэлж авч хэрэглэж байх.
- Биед чинь ямар нэг зовиур илэрвэл шаналгаа мэдэгдвэл сувилагч болон эмчид яаралтай мэдэгдэн үзүүлж яаралтай тусламжийг цаг алдалгүй авах шаардлагатай.
- Эмчилгээг эмчийн заалтгүйгээр дур мэдэн хийлгэх бусад хүмүүсийн эмчилгээг даган дуурайж, эмчилгээг өөрчилж болохгүй. Учир нь өвчин нь адилхан боловч таны биеийн онцлог өөр бусад дагалдах архаг өвчнүүд адилгүй тул мэргэжлийн эмчийн заалтаар эмчилгээг хийлгэж эмч сувилагчийн зөвлөгөөг нэг бүрчлэн дагаж мөрдөх нь эдгэрэлтийг түргэсгэнэ.
"АВАРГА ТОСОН" РАШААН, СУВИЛАЛ /рашаан, шавар/
Эмчилгээний заалт:
- Арьсны харшил
- Үе мөчний архаг үрэвсэл, гэмтэл бэртэл
- Мэдрэлийн тогтолцооны эмгэгүүд
- Дотоод шүүрэл
- Бодисын солилцооны эмгэг
- Хоол шингээх эрхтэн
- Яс булчин, үе холбох нэхдэсийн эмгэгүүдийг тус сувилалд эмчилдэг юм байна.
Хориглох заалт:
- Жирэмсэн эмэгтэй
- Бөөрний хурц үрэвсэлтэй
- Сүрьеэ өвчтэй хүмүүст эмчилгээ хийхийг хориглодог.
Мөн
- Зүрх судасны дутагдалтай
- Хордлогот бамбайтай
- Бөөрний дутагдалтай
- Хорт хавдартай
- Сэтгэл мэдрэлийн өвчтэй
- Халдварт өвчтэй хүмүүст үйлчлэх боломжгүй юм байна.
"ШАРГАЛЖУУТ" РАШААН, СУВИЛАЛ /рашаан, шавар эмчилгээ/
Эмчилгээний заалт
- Харшлын эмгэгүүд
- Уушиг болон гуурсан хоолойн үрэвсэл, астма
- Уушиг тоосжих өвчин
- Элэгний архаг үрэвсэл
- Хоол боловсруулах эрхтэний эмгэг
- Дотоод шүүрэл бодисын солилцоо, булчирхайн эмгэгүүд
- Сахарын диабет
- Бөөр, давсагны эмгэг
- Эмэгтэйчүүдийн эмгэг
- Мэдрэлийн эмгэг, ДЦП
- Нуруу нугасны эмгэг
- Үе мөчний хэрх өвчин
- Мэдрэлийн ядаргаа зэрэг өвчин эмгэгийг эмчилнэ.
Уушигны рашаан, элэг цөсний, зүрхний, бөөрний, мэдрэлийн, ходоодны хүчил ихдэх, багадах үеийн рашаан, Лхамын рашаан, нүдний, хамрын, чихний, хоолойн, өвдөг тохойн, үе мөчний, хөхний, давсагны, нарийн бүдүүн гэдэсний, хүйсний, харшлын, эмэгтэйчүүдийн, эр эм бэлгийн, ясны, улаан бөөм, цагаан бөөм, хүрэн цоргот, даралтны, сахарын гэх мэт 108 төрлийн рашаантай.
- Аливаа өвчний хурц хүнд үе,сэдрэлийн үе
- Бөөрний дутагдал
- Хордлогот бамбай
- Халдварт өвчин, сүрьеэ
- Цусны өвчин
- Хорт хавдар
- Жирэмсэн
- Нян тээгч нь тогтоогдсон
- Зүрх судас эрхтний эмгэг
- Артерийн даралт ихдэх өвчин
- Мэдрэлийн эмгэгийн хүнд хурц хэлбэр
- Эпилепси уналт
- Сэтгэцийн өвчин
- Архи, мансууруулах бодист донтогч
"ХУЖИРТ" РАШААН, СУВИЛАЛ
- Тулгуур хөдөлгөөний эрхтний өвчнүүд
- Амьсгалын замын өвчнүүд
- Арьсны өвчин
- Эмэгтэйчүүдийн өвчин
АР ЖАНЧИВЛАН РАШААН, СУВИЛАЛ
Эмчилгээний заалт:
- Ходоод
- Элэг
- Цөс
- Бөөр
- Үе мөч
- Тулгуур эрхтэн
- Булчин шөрмөсний үрэвсэл
- Мэдрэлийн системийн сульданги, төв болон захын мэдрэлийн судлын үрэвсэл
ӨВӨР ЖАНЧИВЛАН РАШААН, СУВИЛАЛ
- Ходоод гэдэсний архаг үрэвслүүд
- Элэг
- Цөс
- Нойр булчирхайн зарим өвчнүүд
Дээрх нийтлэлийг бэлтгэхэд Хужирт, Аварга тосон, Шаргалжуут зэрэг рашаан сувиллын газруудын Фэйсбүүк хуудас болон албан ёсны сайтын мэдээллийг ашиглав.