Салбарын яам гурилын үнийг нэг жил л барина
Тариаланчид шуудайнхаа ёроолыг хэдийнэ харжээ. Албан бус мэдээгээр гурилын компаниуд 100 гаруй мянган тонн буудай дотоодын тариаланчдаас худалдан авсан байна. Энэ жилийн хувьд буудайн хэмжээ бага ч чанар, цавуулаг нь сайн байгаа аж.
“Банкны зээл нэхэгдээд жаахан буудайгаа шуудхан өгчихлөө. Буудай импортоор авах сураг компаниудын хэлсэн үнээр өгөхөд хүргэлээ” гэж хэлэх тариаланч олон байна. Харин гурил үйлдвэрлэгчид дотоодоос буудай худалдан авах сонирхол өндөр байсан юм. Учир нь салбарын яам дотоодоос худалдан авсан буудайнд нь дүйцүүлж импортын квот олгохоо мэдэгдсэн. Ийнхүү тариачин, гурил үйлдвэрлэгч хоёрын авах, өгөх сонирхлын дунд дотоодын буудайн нийлүүлэлт цэгцэрчээ.
Харин одоо гурил үйлдвэрлэгч, хэрэглэгч хэн бүхний сонирхлыг импортын буудай татаж байна. Өнгөрсөн наймдугаар сараас импортын буудайн эрэлд мордсон салбарын яам түншээ хэдийнэ сонгожээ. Тэд ОХУ-аас хүнсний 125 мянган тонн, үрийн 20 мянган тонн буудай худалдан авахаар төлөвлөөд байна. Ингэхдээ хилийн чанадаас авах буудайн үнийг тонн тутамдаа 550 мянган төгрөгөөс ихгүй байхаар тооцсон аж. Ийм хэмжээний буудай импортлоход 90 орчим тэрбум төгрөг шаардлагатай болно. Засгийн газраас энэ мөнгийг гаргаж, нэг цонхоор олгохоор шийдвэрлэсэн. Тиймээс ч “ах нараас авчихна, санаа зоволтгүй” хэмээн салбарын яамны удирдлагууд додигор сууж байна.
Энэ жил дотоодод тонн буудайн үнэ 550-600 мянган төгрөгт тогтсон. Өөрөөр хэлбэл, буудайн үнэ өнгөрсөн жилээс өсөөгүй байна. Мөн “килограмм гурилыг 850 төгрөг, талхны үнийг 1100 төгрөгт хадгална. Хэрэв үнээ нэмбэл компаниудад хатуу хариуцлага тооцно” гэж Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа мэдэгдсэн. Тэгэхээр буудай, гурил, тэр бүү хэл талхны үнэ ч ирэх жил өсөхгүй нь.
Ингэснээр салбарын яам энэ удаа хэлсэндээ хүрэх нь. Харин ирэх жилийн дараа бид ямар үнэтэй гурил идэхийг таамаглахад бэрх. Биднийг баярлаж суух зуур ирэх хаврын тариалалт мөдхөн тулаад ирнэ. Энэ жил нийт ургацынхаа 60 хувийг алдсан тариаланчид лав л их хэмжээний тариалалт хийхгүй нь тодорхой. Ургацаа алдсан, банкны зээл, хүүнд дарлуулж буй тэд сульдаж, доройтсон. Олонх нь тариан талбай, компанийнхаа эзэмшил хувийг худалдаж, зээлээ төлж байгаа юм билээ. Зарим нь бүр үр тариагаа орхиж, өндөр ашигт рапс тэргүүтнийг тарихаар шийджээ. Тэгэхээр ирэх жил дотоодын тариалалт хумигдах төлөвтэй байгааг үүнээс харж болно. “Ах нараасаа авчихна, хямд гурил иднэ” гэсэн цагаан мэдээний цаадах сүүдэр нь харин энэ байж болох.
Сүүлийн хэдэн жил төр засгаас тариалангийн салбарыг нэлээд тордсон. Үүний үр дүнд бид улаан буудайн хэрэгцээгээ 100 хувь дотоодоосоо хангаж чадсан. Гэвч энэ амжилт ердөө нэг жил үргэлжлээд л салбар нь тариан түрүү шиг налан унаж буйд санаа зовохгүй байж болох уу? Өөрөөр хэлбэл, бид буцаад л 1998,1999 он руу оччихлоо. Тухайн үед манай тариаланчид дотоодын буудайн хэрэгцээнийхээ ердөө 25 орчим хувийг хангадаг байсан гэдэг.
Мэдээж, ган хэмээх байгалийн давагдашгүй хүчийг хэн ч зогсоож чадахгүй. Гэхдээ гангийн дараах сульдсан салбарыг тэнхрүүлэх боломж Монголчуудын гарт бий. Улс болон хувиас авсан зээлтэй тариаланчдад санаа тавих шаардлага байсаар байна. Үүнтэй зэрэгцээд үндэсний тариалалтыг бууруулахгүй байхад ирэх хавраас бус одооноос л бэлдэх нь зүйтэй мэт. Гэвч салбарын яамнаас хаврыг хүлээх хариу хэлж байгаа нь харамсалтай.
Хямд гурил идэх мэдээж сайхан. Гэхдээ ийм гурилыг зөвхөн ганц жил бус олон жил хэрэглэвэл бүр сайхан. Үүний тулд дотоодын тариалалт маань тэнхэрч, бид импортоос хараат бус байснаар стратегийн хямд хүнсээр иргэдээ хангаж чадна.
Дашрамд дурдахад, ирэх жилүүдэд хөдөө аж ахуйн салбарын эдийн засагт үзүүлэх нөлөө нэмэгдэхийг Дэлхийн банкнаас онцолсон. Энэ оны эхний хагаст гурван хувиар тэлсэн Монголын эдийн засгийн өсөлт оны эцсээр 2.3 хувь руу гулсахад ургац алдсан зэрэг шалтгаан нөлөөлнө гэдгийг ч тус банкнаас сануулсан юм.
Г.Байгал