Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс сар бүрийн 3-нд "Цусаа бэлэглэх өдөр"-ийг зохион байгуулдаг.
Энэ удаагийн “Цусаа бэлэглэх өдөр” буюу бусдад амьдрал бэлэглэх сайн үйлсийн аянд Үндэсний номын сангийн хамт олон нэгдэж хамтран зохион байгуулагчаар оролцож байна.
1921 онд байгуулагдсан Үндэсний номын сан эдүгээ нийт 82 ажилтантай бөгөөд бүгдээрээ сайн үйлсийн аянд идэвхтэй хамрагдаж байгаа юм.
Энэ ажлын хүрээнд гурван “Хүндэт донор”-ыг “Хүрэл донор”-оор өргөмжлөх, 10 болон 20 удаа цусаа бэлэглэсэн доноруудад “Бахархлын тэмдэг” гардуулах, мөн номын бэлэг гардуулах хүндэтгэлийн ажиллагаа болно.
Хамтын ажиллагааны хүрээнд ЦССҮТ-ийн хамт олон Үндэсний номын сангийн хэрэгжүүлж буй “Номын баринтаг” төсөлд нэгдэж 108 баринтаг бэлэглэх аж. Арга хэмжээ өнөөдөр 10.00 цагт ЦССҮТ-ийн байранд эхэлнэ.