Дэлхийн бөмбөрцгийн талыг хамарсан аварга том хөдөлгөөн, хүмүүнлэг энэрэнгүй үзэл санааны охь болсон Тусгай олимп гуравдугаар сарын 24-нд Грац хонтоо сүр жавхлантай хаалтын ёслолоо хийлээ.
Хаалтын үзүүлбэрт оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг оролцуулж, тэд ч бас авьяастай, мэдрэмжтэй, сурах чадвартай гэдгийг баталж байна. Хөтөлбөрийн оргилууд гэвэл хоёр жилийн дараа зуны олимпийг зохион байгуулах Абу Даби хотын туг хүлээн авах ёслол, Арнольд Шварценеггер, том бөмбөлөгт орсон хүүхдүүдийн бүжиг, алдарт Грэйс Вандэрваал охины дуу байлаа.
Нээлтийн үеэрх утасны заналхийллээс болж хаалтан дээр бөмбөг дэлбэлж магадгүй гэсэн айдас хүмүүс байсныг үгүйсгэхгүй. Тиймээс хамгаалалтыг чанд сахиж, хүмүүсийг дотогш оруулахдаа маш нарийн шалгаж байлаа. Дээвэр дээгүүр зогсоод үзэгчдийг тасралтгүй дурандах мэргэн буучид бидний амь насыг золигт гарахаас хамгаалж байна гэж бодоход огтхон зэвүү санагдахгүй.
Энэ удаад үзэгчид стадионы голд зогсож зочид, тамирчид нь үзэгчдийн суудлыг дүүргэсэн байлаа. Цаг агаар нэлээд зэврүүхэн байсан ч нээлт шиг усан бороо ороогүй нь аз. Хөлбөмбөг үзэж сурсан испаничууд анхны давалгааг үүсгэв. Оролцогчдын онцлогоос болсон уу, эхэндээ нэг л жигдэрч өгөхгүй байсан давалгаа удалгүй эвээ олж стадионыг доргиож бараг арваад удаа тойрсон. Давалгааг дэмжиж “стадионы захиргаанаас” үзэгчдийг сайтар гэрэлтүүлж өгөв. Арга хэмжээ салютаар өндөрлөж, тамирчид тус тусын автобусандаа сууж тарцгаалаа.
Өдий төдий хүн цуглуулсан Австри орон хэний ч тав тухыг алдуулсангүй. Бүх зүйл төлөвлөгөө, ном журмын дагуу болж өнгөрлөө. Юмаа гээсэн улсууд дорхноо эргэж олж байлаа. Сайн дурын олон мянган ажилчин сэтгэлээрээ үйлчлэв. Автобус унаа нь цаг минутаа яс барьж байлаа.
Оюуны хөгжлийн бэрхшээлтэй олон мянган тамирчид хүндлэл, хайрыг амсав. Бусдын адил амжилт гаргаж, өөрийг нь уухайлсан олны дуунд жаргаж үзэв. Хүн төрөлхтөнд “Бурхан та нарт сэтгэл зүрх заяасныг мартаагүй биз” хэмээн хамгийн чангаар санууллаа. Баяртай Австри орон, баярлалаа!