ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйгийн уриалга дор авлигын эсрэг уриатай зохион байгуулагдсан уг жагсаалд ихэнхдээ залуучууд оролцжээ. Төрийн эрх барьж буй эрхмүүд авлигын хэрэгт холбогдсон хэргийг эсэргүүцэн Москва, Владивосток, Хабаровск, Иркутск, Омск, Красноярск, Барнаул, Новокузнецк, Новосибирск, Йошкар-Олы, Томск, Тюмень, Челябинск, Екатеринбург, Курган, Саратов, Краснодар, Махачкала зэрэг хотын иргэд гудамжинд гарч дуу хоолойгоо өргөсөн.
Гэвч эсэргүүцлийн жагсаал хийх зөвшөөрлийг дээрх хотын эрх баригчдаас нь хэн ч өгөөгүй учир олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх шалтгаанаар жагсаалыг удирдагч Алексей Навальныйгаас эхлээд 500 гаруй хүнийг баривчлаад байгаа талаар Москвагийн Цагдаагийн газраас мэдээллээ.

АЛЕКСЕЙ НАВАЛЬНЫЙ ГЭЖ ХЭН БЭ
Өдгөө 40 настай, авлигатай тэмцэгч Алексей Навальный сүүлийн хэдэн жилийн турш Оросын нийгэмд тахал мэт болсон бугшсан авлигын эсрэг кампанит ажил өрнүүлж, эрх баригч Нэгдсэн Орос намыг “Луйварчин, хулгайчдын нам” хэмээн тодорхойлж, үүнийгээ орос хүн болгоныг ой тойнд суутал тэмцэж буй нэгэн.
Ялангуяа 2011-2012 оны сонгуулийн жилүүдэд тэрбээр олон арван мянган хүнийг гудамжинд уриалан дуудаж гаргаж чадсан, сөрөг хүчний албан ёсны бус удирдагч болсноороо түүний нэр нөлөө эрс нэмэгдсэн билээ. Навальныйг зохион байгуулсан тэдгээр жагсаал цуглаанууд Путиний төр барьсан жилүүдийн хувьд хамгийн томоохонд тооцогдож байгаа юм.
Олон нийтийн дунд түүний нэр хүнд өсөж байх үед 2013 онд ОХУ-ын эрх баригчид түүнийг төрийн өмчит компаниас хагас сая ам.доллар залилсан хэмээн авлигын хэргээр таван жилийн ял оноосон ч 2016 онд ОХУ-ын Дээд шүүх тус шийдвэрийг хүчингүй болгосон юм.
Алексей Навальный 2018 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ албан ёсоор мэдэгдээд буй. Тэрбээр олон нийтийн сөрөг хүчний удирдагч гэдгээрээ алдартай боловч түүнийг Америкийн бууны нохой гэж үзэх хүмүүс олон бий.
Тухайлбал Навальный 2010 онд Америкийн Йелийн их сургуульд Yale World Fellows хөтөлбөрт хамрагдаж байжээ. MK.RU сайтын мэдээлж буйгаар тус хөтөлбөрт зөвхөн гадны иргэдийг хамруулдаг бөгөөд "улбар шар" хувьсгалын тэмцэгчдийг бэлтгэдэг гэв. Түүнчлэн Навальныйгийн зохион байгуулж буй эсэргүүцлийн жагсаалыг АНУ-ын Төрийн Департаментаас санхүүжүүлдэг гэж бичжээ. Америкийн эрх баригчид Навальныйг Путины суудалд бэлтгэж байна гэдэг аж.
МЕДВЕДЕВИЙН УЛС ТӨРИЙН КАРЬЕР ДУУССАН
Эсэргүүцлийн жагсаалыг удирдагч Алексей Навальный ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведевийн их хэмжээний эд хөрөнгийн талаар олсон баримтын тухай өгүүлэх "Он нам не Димон" нэртэй баримтат киног олон нийтэд дэлгэсэн нь ард иргэдийн эсэргүүцлээ илэрхийлэх шалтгаан болсон юм.
Тэгвэл энэ үеэр Ерөнхий сайд Медведев юу хийж байсан бол гэдэг асуулт цахим сүлжээ хэрэглэгчдийн анхаарлыг ихэд татав. Түүний олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан өөрийн Инстаграм хуудсанд оруулсан зурган доор нэгэн хэрэглэгчийн "Өнөөдрийг хэрхэн өнгөрүүлэв" гэсэн асуултад Ерөнхий сайд "Муугүй шүү, цанаар гулгалаа" гэжээ. Энэ хариулт олон нийтийн дургүйцлийг хүргэв.
Сүүлийн үед олон нийтийн дунд Дмитрий Медведевийн нэр хүнд буурч буй. Олон улсын улс төр судлаачид 2008-2012 оны хооронд Ерөнхийлөгч, үүний дараа Ерөнхий сайдын “томилгоо” хүртсэн Дмитрий Медведев өөрийн хэргээ хэдийн гүйцэтгэсэн бөгөөд түүний улс төрийн карьер дууссан хэмээн үзэж буй юм.
Харин Ерөнхийлөгч Путин эсэргүүцлийн жагсаалын талаар одоогийн байдлаар өөрийн байр сууриа илэрхийлээгүй байна.