Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн хүрээнд хоёр сургууль, нэг цэцэрлэгт засвар хийхээр боллоо. Тодруулбал,
- Дархан-Уул аймгийн Хонгор сумын 14-р сургуулийн дотуур байрны их засварын төсөл,
- Завхан аймгийн Түдэвтэй сумын сургуулийн дотуур байрны засварын төсөл,
- Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5-р цэцэрлэгийн засварын төсөлд шаардагдах 206.498 ам.доллар буюу 453 сая 595 мянга 842 төгрөгийн тусламжийн төслүүдийн гэрээнд гарын үсэг зурах ёслол өнөөдөр болсон юм.
Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү холбогдох аймгуудын Засаг дарга нартай төсөлд гарын үсэг зурлаа. Т.Шимизүгийн элчин сайдын хамгийн сүүлийн албан ажил энэ байв.
Т.ШИМИЗҮ: БАЙГАА НӨӨЦӨӨ ЗӨВ АШИГЛАЖ ЧАДВАЛ МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ ГУРВАН ЖИЛИЙН ДАРАА САЙЖИРНА
Тэрбээр энэ талаар хэлэхдээ,
-Дипломатч хүний хувьд хамгийн сүүлчийн албан ажлыг маань Өвсний үндэс төслөөр хааж байгаад маш их баяртай байна. 1990 оноос хойш энэ төслийг Монгол даяар хэрэгжүүлэхийн тулд их хичээсэн. Энэ төсөл бүх аймагт хэрэгжсэн. 332 сумын 208 суманд энэ төсөл хэрэгжиж байсан. Тэр дундаа боловсрол, эрүүл мэндийн салбар, иргэдэд тулгарч буй асуудлыг шийдэхийн төлөө энэ төслийг хэрэгжүүлж ирсэн. Өнөөдөр 503 дахь төсөлд гарын үсэг зурлаа.
Миний хамгийн их анхаарал хандуулж ирсэн төслөөр албан ажлыг маань хааж байгаад сэтгэл маш хангалуун байна. Монголчууддаа талархал илэрхийлж байна. Монгол Улс бол хөгжих боломжтой орон. Гэхдээ Монголыг урагшлуулах, ард түмний амьдралыг сайжруулахад сайн бодлого чухал. Байгаа бүх нөөцөө зөв ашиглаж явбал гурван жилийн дараа эдийн засаг сайжирна гэдгийг би дарга нарт хэлсэн. Тиймээс би Монголын ирээдүйд маш өндөр найдвар тавьж байна гэсэн юм.
Тэрбээр элчин сайдаар ажиллах хугацаандаа Өвсний үндэс төслөөс гадна Хөшигийн хөндий шинэ нисэх онгоцны буудлын 700 сая ам.долларын хөнгөлөлтэй зээл, одоо баригдаж буй Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн харьяа эмнэлгийн 80 сая ам.долларын буцалтгүй тусламж, мянган инженерийг Японд сургах төслийн 50 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл зэрэг олон үр дүнтэй ажлуудыг хийсэн билээ.
ТҮДЭВТЭЙ СУМЫН СУРГУУЛИЙН ДОТУУР БАЙРНЫ ЗАСВАР ХАВАР ЭХЭЛНЭ
Завхан аймгийн Түдэвтэй сумын сургуулийн дотуур байр 100 орчим хүүхдийн багтаамжтай. 1990-ээд онд ашиглалтад орсон.
Засвар үйлчилгээ хийгдэж байгаагүйн улмаас хүүхдүүд сурч, амьдрахад хүндрэлтэй байгаа аж. Засварын ажил ирэх хавар эхэлж, намар хичээл орохоос өмнө дуусах юм байна. Энэ талаар тус аймгийн Засаг дарга Д.Батсайхан,
-Өвөлдөө хасах 40, зундаа нэмэх 40 хэмийн халуун цаг агаарын хоёр туйл бол манай аймаг гэж хэлж болно. Тиймээс байшин барилгын дулаалга, засвар үйлчилгээ нэн шаардлагатай байдаг. Өвсний үндэс хөтөлбөр манай аймагт маш олон төсөл хэрэгжсэн. Завхан аймагт боловсролын салбарыг хөгжүүлэхэд Япон улсаас үзүүлж буй тусламж, дэмжлэг их байдаг. Өнөөдөр гарын үсэг зурсан Түдэвтэй сумын сургуулийн их засварын төсөл бол нийт 65 мянган ам.долларын төсөл. Түдэвтэй сум аймгийн хойд хэсэгт оршдог, цас их унадаг учир дотуур байрны асуудлыг шийдвэрлэснээр олон эцэг эхчүүд, хүүхдүүдэд маш үнэтэй хөрөнгө оруулалт болж байна гэв.
Харин Дархан-Уул аймгийн хонгор сумын 14-р сургуулийн дотуур байрны их засварын ажил мөн л ирэх хавар эхлэх юм. Тус аймгийн хувьд өмнө нь алслагдсан дөрвөн суманд Өвсний үндэс хөтөлбөрөөс төсөл аваад байна.
Япон улсын Засгийн газраас 1990 оноос эхлэн хэрэгжүүлсэн “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр” нь хөгжиж буй орнуудын орон нутгийн засаг захиргаа болон боловсрол, эрүүл мэндийн байгууллагууд гардан хэрэгжүүлдэг хамтын ажиллагааны төсөл. Төслийг орон нутгийн ард иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан хэрэгжүүлдэг бөгөөд үр ашгийг иргэд шууд хүртэх давуу талтай. Япон улсын дипломат төлөөлөгчийн газар санхүүжилтийн дэмжлэг үзүүлэхэд голлох үүргийг гүйцэтгэдэг юм.