2012 оноос хойш Монгол Улсаас Эрүүл мэндийн яамны харьяа Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Улсын нэгдүгээр төв эмнэлгээс нийт 117 эмч БНСУ-д нарийн мэргэшлийн чиглэлээр эмнэлзүйн сургалтад 3-6 сарын хугацаатай суралцаад байна.
Монгол Улс, БНСУ 2012 оноос эхлэн "Сөүл төсөл"-ийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ төслийн хүрээнд дээрх сургалтыг зохион байгуулжээ.
Мөн Солонгосын талаас сонгогдсон эмнэлгүүдийн профессор багш нар манай эмнэлгүүдэд хүрэлцэн ирж, ажлын байранд дадлагажуулах, чиглүүлэх, бататгах сургалтуудыг зохион байгуулсан байна.
Энэ сарын 21-нд Монгол Улсын Эрүүл мэндийн яам, БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яам хоорондын хамтын ажиллагааны IV Зөвлөлдөх уулзалтыг Сөүл хотноо зохион байгуулсан бөгөөд энэ үеэр дээрх мэдээллийг өгчээ.
Уулзалтад Эрүүл мэндийн дэд сайд Л. Бямбасүрэн тэргүүтэй ЭМЯ-ны холбогдох албаны хүмүүс, түүнчлэн Сөүл төсөлд хамрагдаж байгаа эмнэлгүүдийн төлөөлөл болж ЭХЭМУТ, ГССУТ, УНТЭ-ийн удирдлагууд оролцов.
Сөүл төслийн хүрээнд БНСУ-д мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан Монгол эмч мэргэжилтнүүдийн хувьд бүгд харьяалагдах эмнэлгүүдэд тогтвор суурьшилтайгаар ажиллаж байна. Мөн орчин үеийн анагаах ухааны ололт амжилт, оношлогоо, эмчилгээний шинэ технологи, ноу хауг нутагшуулахад ихээхэн үр дүнтэй ажиллаж байгаа талаар Эрүүл мэндийн дэд сайд Л. Бямбасүрэн онцлон тэмдэглэж, цаашид төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх саналаа айлын талд албан ёсоор тавьж, хэлэлцээ хийлээ.
Тэрбээр Солонгос улсад суралцсан эмч мэргэжилтнүүд зөвхөн мэргэжлийн хувьд хөгжих төдийгүй Солонгос улсын эмнэлгийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа, эмчилгээ үйлчилгээний соёл, харилцаа хандлагаас суралцаж, өөрийн ажилладаг эмнэлгүүдэд тусламж үйлчилгээг хэрхэн оновчтой зохион байгуулах талаар, ялангуяа эмнэлгийн ачааллыг зохицуулах аргуудаас суралцаж сайн туршлагыг нэвтрүүлж байдаг нь давхар ач холбогдолтой байдаг талаар танилцуулав.
Хоёр улсын Эрүүл мэндийн яамд өнгөрсөн таван жилийн хугацаанд хамтран хэрэгжүүлсэн үйл ажиллагаануудын хэрэгжилтийн байдал, үр дүнг дэлгэрэнгүй хэлэлцсэний эцэст Сөүл төслийг дахин үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр харилцан тохиролцлоо.
Мөн энэ оны долдугаар сард БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын-Хэгийн Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр гарын үсэг зурсан Мэдээлэл холбооны технологид суурилсан эрүүл мэндийн технологийн салбарт хамтран ажиллах Тохиролцоог бодит ажил хэрэг болгох зорилгоор тодорхой төслүүдийг хэрэгжүүлэхээр талууд тохиролцов.
Уулзалтын төгсгөлд Сөүл төслийн хүрээнд Монголын эмч мэргэжилтнүүдийг сургахад оруулсан хөдөлмөр, зүтгэлийг нь үнэлж, Вонгванг их сургуулийн эмнэлгийн захирал Со Ил-ен, Чосун их сургуулийн Хүүхдийн эмнэлгийн профессор Ну Ен-ил нарт Монгол Улсын Эрүүл мэндийн яамны Хүндэт тэмдэг шагналыг гардуулав.
Төслийн хүрээнд тухайн жилд хэрэгжүүлсэн үйл ажиллагаануудын хэрэгжилтийг дүгнэж, цаашид анхаарах асуудлууд болон хамтын ажиллагааны чиглэлүүдийг харилцан тохиролцох зорилгоор Эрүүл мэндийн дэд сайд нараар ахлуулсан яамд хоорондын Зөвлөлдөх уулзалтыг анх 2012 оноос эхлэн зохион байгуулдаг болсон бөгөөд энэ жил ийнхүү дөрөв дэх удаагаа уулзалтаа амжилттай хийлээ.