ХYII жарны улаагчин гал тахиа жилийн түрүү бөхөөр энэ жил хэн тодрох бол. Бөх сонирхогч олон аль хэдийнэ таавраа уралдуулж барилдаанаа тэсэн ядан хүлээж суугаа.
Монгол түмний уламжлалт хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд зориулсан бөхийн барилдааныг 1963 оноос хойш тасралтгүй зохион байгуулж иржээ.
1963 оноос 64 бөх, 1971 оноос 128 бөх, 1991 оноос 256 бөх тогтмол барилдаж ирсэн юм.
54 дэх жилдээ зохиогдож байгаа улсын наадмын дараа орох чансаа өндөртэй барилдаан юм. Цагаан сарын барилдаанд түрүүлсэн бөх тухайн жилийн улсын баяр наадамд түрүүлсэн тохиолдол 22 удаа давтагдсан нь ч үүнийг нотлох биз ээ.
Сар шинийн сүүлийн таван жилийн түрүү бөхөөс гэхэд С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр, Ч.Санжаадамба нар төрийн наадамд босоо байж аварга цолонд хүрцгээсэн. 2013 онд улсын арслан Г.Эрхэмбаяр сар шинийн барилдаанд түрүүлсэн эрчээрээ төрийн наадамд аварга цолонд хүрсэн түүхтэй.
Сар шинийн барилдаанд дархан аварга Б.Бат-Эрдэнэ 13 удаа түрүүлж дээд амжилт тогтоосон. 11 удаа завсаргүй түрүүлж, 15 жил дараалан их шөвөгт шалгарсан гээд олон сайхан түүхийг бичилцсэн хүчтэн.
- Хөдөлмөрийн баатар, дархан аварга Х.Баянмөнх найман удаа,
- Хөдөлмөрийн баатар, дархан аварга Ж.Мөнхбат зургаан удаа,
- Гавьяат тамирчин дархан аварга Д.Цэрэнтогтох гурван удаа,
- Улсын аварга Д.Хадбаатар гурван удаа,
- Улсын дархан аварга Г.Өсөхбаяр гурван удаа,
- Улсын дархан аварга А.Сүхбат хоёр,
- Улсын аварга Д.Сумъяабазар нар хоёр удаа түрүүлсэн.
Цагаан сарын барилдааны өмнөх хүчит бөхчүүдийн чансааны талаарх мэдээллийг хүргэе. /МҮБХ-оос гаргадаг чансаа/
Чансаа өндөр байлаа гээд цагаан сарын барилдаанд түрүүлнэ гэдэг бас л хэцүү. Улсын цолгүй байхдаа түрүүлсэн анхны бөх бол Ч.Санжаадамба.
2010 оны цагаан сарын барилдаанд цэргийн хурц арслан цолтойдоо түрүүлсэн. Аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар 2011 онд үзэгчдийг шуугиулан улсын цолтнуудыг сөхрүүлсээр түрүүлсэн түүхийн нэгэн шинэ хуудас бичилцсэн түүхтэй.
Жил бүр тааварлашгүй болж өрнөдөг Цагаан сарын барилдааны тааварт ЭНД дарж оролцоорой.