Нийслэлийн Боловсролын газраас санал болгосны дагуу Азийн хөгжлийн банкнаас өнгөрсөн нэгдүгээр сард барилга, газар, байгаль орчны үнэлгээ хийх мэргэжилтнүүд ирж ажиллаад есөн сургууль, 30 цэцэрлэгийн барилга барих ажлыг санхүүжүүлэх боломжтой гэсэн урьдчилсан дүгнэлт гаргажээ.
Үүнийг ажил хэрэг болгох талаар Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа Азийн хөгжлийн банкны Төсөл хөтөлбөрийн албаны дарга Андерс Петтерсоныг хүлээн авч уулзах үеэр ярилцжээ.
Засаг даргын орлогч Ш.Анхмаа “Энэ төслийг нийслэлд хэрэгжинэ гэж найдаж байна. Бид сургууль, цэцэрлэгийн хүрэлцээг сайжруулж, цаг алдалгүй бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх хэрэгтэй. НЗДТГ, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, нийслэлийн Боловсролын газар хамтран энэ төслийг хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Төсөл хэрэгжиж эхлэх болбол манай талаас бүхий л боломжоороо дэмжин ажиллах болно” хэмээлээ.
Ноён Андерс Петтерсон “Та бүхний саналыг нааштайгаар хүлээн авч байна. Бид судалгааны ажлаа дуусгаад энэ төслөө ажил болгон хэрэгжүүлэхийн төлөө ажиллах болно” гэдгийг хэллээ.
Нийслэл хотод төрийн өмчийн цэцэрлэггүй 25 хороо, төрийн өмчийн сургуульгүй 51 хороо байдаг аж.Улаанбаатар хотод 240 хүүхдийн 162 цэцэрлэг, 960 суудалтай 69 сургууль барих шаардлагатай гэсэн тооцоо байдаг юм байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.