Солонгосын Намянжү хотод манай улсын соёл урлагийг сурталчилсан тоглолтыг энэ жилийн дөрөвдүгээр сарын дундаас арваннэгдүгээр сарыг дуустал зохион явуулахаар болжээ. Тус хотод манай урлаг соёлын хотхон байдаг бөгөөд уг хотхонд жил бүр Монголоос уран бүтээлчид очиж, урлагийн тоглолт хийдэг уламжлалтай аж.
Энэ жилийн тоглолтод оролцох уран бүтээлчдийн сонгон шалгаруулалт эхлээд байна.
Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн хэлэхдээ “Нийслэлийн соёл урлагийн газраас зарласан энэ удаагийн сонгон шалгаруулалтад нийт 120 гаруй уран бүтээлч бүртгүүлээд байна. Үүн дотор Намянжү хотод өмнөх жилүүдэд болсон тоглолтод оролцож байсан ч уран бүтээлч бий, анх удаа бүртгүүлсэн хүн ч олон бий. Бид сонгон шалгаруулалт зарлахдаа төрөл заагаагүй. Үндэсний хөгжмийн бүх төрлөөр бүртгэсэн. Дээр нь Намянжү хотод байдаг соёлын хотхонд зөвхөн хөгжимчдийн уран бүтээл тавигддаггүй. Морин үзүүлбэр бас бий. Тиймээс 10 гаруй уран бүтээлчтэй морин циркийн үзүүлбэр үзүүлнэ" гэжээ.
Энэ жил шүүгчдийн бүрэлдэхүүнээ мэргэжлийн багш, судлаач, хөгжмийн зохиолчдоор бүрдүүлсэн талаар тэрбээр хэлсэн байна.
Сонгон шалгаруулалт гуравдугаар сарын 15, 16-ны өдөр Соёлын төв өргөөнд сонгон явагдах гэнэ.
Намянжү хотын Соёл, аялал жуулчлалын газрын дарга Жон Хэ Гён хэлэхдээ “Манай хотод байрладаг Монголын соёлын хотхонд Чингис хаанаас эхлээд Монголын хаад, үндэстэн угсаатны зан заншил, түүхийг харуулсан үзэсгэлэнгийн танхим байдаг. Үүнээс гадна монгол ардын дуу, бүжиг, хөгжим зэргийг үзүүлдэг язгуур урлагийн тоглолтыг жил бүр тогтмол найман сарын хугацаанд явуулдаг" гэсэн байна.
Дашрамд дурдахад Намянжү хот болон нийслэл Улаанбаатарын хооронд найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд хоёр хот соёл урлаг болон бусад салбарт 20 жилийн турш хамтын ажиллагаатай явж ирсэн түүхтэй ажээ.
Зургийг: bobbysawesomelife.blogspot.com