“Би ч бас морь унаж өслөө... Монгол хүн морь унаж өсдөг юм” гэдэг хүмүүст хандаж хэлэхэд өвлийн жавар, хаврын хахирт хүүхдээр хурдны морь битгий унуулаач гээд байгааг бодож үзэхийг хүсье.
Өнгөрөгч 5-ны өдөр зохион байгуулагдсан Дүнжингарав хурдан морьдын бүсийн уралдааныг 3-ны өдөр Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээс түтгэлзүүлэх шийдвэрийг гаргасан.
Гэвч Засгийн газраас энэхүү уралдааныг зохион байгуулах тогтоолыг баталсан тул ийнхүү цас бударсан, зэвэргэн хаврын өдөр балчир хүүхдүүд амь нас, эрүүл мэндээрээ дэнчин тавин хурдны морь унаж томчуудыг баясгалаа. Өнгөрөгч 2016 онд Дүнжингарав уралдааны улмаас 16 хүүхэд мориноосоо унаж, 2 нь хөлөө хугалж байсан билээ. Харин энэ жил мөн цөөнгүй хүүхэд унаж бэртсэн бөгөөд хоёр хүүхдийн биеийн байдал сайнгүй байгаа аж.
Жилийн жилд л хоёр, гуравдугаар сард балчир хүүхдүүдийнхээ амь насыг юман чинээ бодолгүй морь уралдуулах шийдвэрийг Засгийн газар гаргадаг. Энэ жил Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд энэхүү тогтоолыг гаргасан бол, УИХ-ын дарга Миеэгомбын Энхболд Монголын Морин спорт Уяачдын холбооны даргаар ажиллаж байгааг сануулъя.
Харин Дүнжингарав 2017 уралдаанд очиж шагнал гардуулсан Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайд, Морин спорт уяачдын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэнд шүүхийн шийдвэр тийм сонин биш бололтой. Түүний хувьд саяхан л "монгол адуу хил дээр хэцүү байна, тэдний эрүүл мэнд амь нас" хэмээн нулимс дуслуулахаас наахнуур хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл өгч харагдсан. Харин П.Сэргэлэн сайдын хувьд монгол хүүхдүүдийн эрүүл мэнд, амь нас юу ч биш ажээ.
Уяачид нь чонон дах, булган дээлэнд ороогдож, хүүхдүүдээ халуун орны бүлээн элсэн дээр эрхлүүлчихээд амьдралын боломж тааруухан айлын хүүхдүүдийг -8 хэмийн цас шуурсан хүйтэнд давхиулдаг томчуудыг яах ёстой вэ?
Хэвлэл мэдээлэл хангалттай бичиж, шүүхийн шийдвэр хүртэл гарчихаад байхад түүнийг үл тоогсодыг яах учиртай вэ?
Энэ бүхний эсрэг дорвитой дуу хоолой болж чадахгүй байгаа Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх нар ч цас бударсан энэ өдөр гэртээ дулаан хөнжилдөө амарч байсан биз ээ.
2017 оны Дүнжингарав уралдааны гэрэл зургийг: mpa.mn