Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаяр өнөөдөр СЕХ-нд нэр дэвшигчийн баримт бичгээ хүлээлгэн өглөө.
Энэ үеэр тэрбээр “Сонгууль шударга болоосой. Өрсөлдөгчөө өөрсдөө сонгодог маягаар биш бүртгэлийн ажлаа хуулийн хүрээнд явуулаасай гэж хүсч байна. Миний бие Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан. Тухайн үед мэдлэг боловсрол, туршлага, эх орноо гэсэн сэтгэлдээ хөтлөгдөн нэгэн үзүүрт сэтгэлээр ажиллаж байсан. Тэр үед эхлүүлсэн ажлаа гүйцээх, сүүлийн үед бий болсон алдаа дутагдлыг засах түүхэн үүрэг хариуцлага надад оногдож байна. Иймээс МАХН намайг энэ удаагийн сонгуульд нэр дэвшүүлж байна. СЕХ ямар нэгэн нам, эвслийн шахалтад орохгүй шударга сонгууль явуулах нөхцөлийг бүрдүүлж, нэр дэвшигчдийг бүртгэж, ард түмэн төрийн тэргүүнээ өөрөө сонгох нөхцөлөөр хангана гэдэгт найдаж байна. Бид шударга өрсөлдөөнөөс айхгүй” гэлээ.
Түүнийг дэмжихээр УИХ-ын гишүүн О.Баасанхүү, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян, Н.Удвал, З.Баянсэлэнгэ, Ариунбаатар зэрэг хүмүүс иржээ.