Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Тэргүүн хатагтай О.Цолмонгийн хамт Ерөнхийлөгчийн тамгын газар, “Монголын соёлын өв” олон улсын нийгэмлэг, “Монголын эртний эдлэл цуглуулагчдын холбоо”-ноос хамтран зохион байгуулсан “Монголын урлаг соёлын өв” сэдэвт арга хэмжээний хүрээнд зарим музейгээр орж, ард түмнийхээ эрт үеэс уламжлан ирсэн оюун ухаан, урлаг соёлын хосгүй бүтээлүүдийг үзсэнийхээ дараа “Их тэнгэр” цогцолборт чөлөөт ярилцлаганд оролцлоо.
Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Н.Энхбаяр хэлэхдээ гадаадын олон орноор ажил хэрэг, албан айлчлалаар явж байхдаа монголчуудын түүх, соёлтой холбоотой эд зүйл, хөшөө дурсгалыг хадгалсан газруудаар орохыг хичээж, судалж сонирхож явдагаа яриад, дэлхий даяар тарсан өвөг дээдсийнхээ ариун нандин, ховор олдвор бүтээлийг олж мэдэх, бүртгэх, эх орондоо авчрах чин хүсэл дүүрэн байдаг гэлээ. Тиймээс ч Төрийн Тэргүүн Монгол Улсын элч төлөөлөл Элчин сайд нартай уулзан, суугаа орон бүртээ байгаа өөрийн улс үндэстний соёлын өвийг эрж олох, бүртгэх, хуулбарыг нь ирүүлэх үйл хэрэгт идэвхитэй оролцохыг уриалсан юм.
Элчин сайд нар монголын түүх, соёлын өвийг бүртгэх, хамгаалан хадгалах асуудлаар олон чухал санал хэлсний дотор соёлын өргөмжит Элчийг бий болгох, дэлхийн томоохон музейд өөрсдийн салбараа нээх, ховор эд зүйлээ түрээслэн байршуулж, олон улсад сурталчлах, орчин үеийн өндөр тоног төхөөрөмж бүхий музей байгуулах зэрэг асуудлаар нэгдмэл байр суурьтай байв.
Мөн Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Г.Батсүх “Монголын соёлын өв” олон улсын нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр Их эзэн Чингис хааны тухай мэдэх түүхийн хамгийн ойр эх сурвалж болох Чан Чунь Бумбын “Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл”-ийг орчуулсан, Францад суугаа Элчин сайд Р.Алтангэрэл ЮНЕСКО-гийн дэлхийн биет бус соёлын жагсаалтад уртын дуу, морин хуур багтсан, Чех Улсад суугаа Элчин сайд О.Энхтөр 1958 оны Улаанбаатар, хөдөө нутаг, наадмын дүрс бичлэг бүхий DVD авчирсан, БНСУ-д суугаа Элчин сайд Д.Гэрэл дэлхийд хосгүй монголчуудын гараар бүтсэн газрын зураг Сөүлд байдаг зэрэг сонирхолтой бөгөөд чухал мэдээллийг өглөө.
Түүнчлэн Элчин сайд нар Гонконгод 14 хоногийн өмнө нэгэн хятад цуглуулагч “Монголын буддын соёлын өв сан” нэртэй үзэсгэлэн гаргасан, эрийн гурван наадмыг дэлхийн биет бус соёлын жагсаалтад оруулах явдал цалгардаж, бусдад алдах аюул байгаа, түүх, урлагийн өв гадаад цагаачлалтай цуг харьд урсаж байгаа, ахмад судлаач, эрдэмтдийнхээ оюуны өвийг хадгалж үлдэх ажил сул байгаа зэрэг тулгамдсан асуудлыг ярилцаж санал бодлоо хэллээ.
Уулзалтад оролцсон эртний эд зүйл цуглуулагчид орон нутгийн болон төвийн музейн эд зүйл хулгайлагдах явдал гарч байгаа, хадгалалт, хамгаалалт муу байгааг шүүмжилж, улс орныхоо соёлын өвийг хойч үедээ үлдээхийн төлөө төр засагтайгаа хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн хүрлийн үеийн олдвор цуглуулагч П.Эрдэнэчулуун өөрийн 300 гаруй цуглуулгаа төрийн хамгаалалтад авахыг хүсч, тодорхой хэлцэлийн дагуу улсын сан хөмрөгт өгч болох тухай саналаа хэлсэн юм.
Тэргүүн хатагтай, “Монголын соёлын өв” олон улсын нийгэмлэгийн санаачлагч О.Цолмон түүх, соёлын өвийн хадгалалт, хамгаалалт нь улс орны хөгжлийн нэгэн үзүүлэлт байдгийг онцлоод өөрийн санаачилсан нийгэмлэгийн бүтэц, үйл ажиллагаа, зорилтын талаар товч мэдээллэв. Энэхүү олон улсын нийгэмлэгт Нобелийн шагналт Ричард Эрстан, францын эрдэмтэн Брёш, америкийн буддын философи, музей, соёлын томоохон зүтгэлтэн Роберт Турман нарын нэр хүндтэй гишүүд байдаг ба монголын соёлын өвийн талаар олон чухал, үнэ цэнэтэй мэдээлэл өгдөг ажээ.
Мөн Тэргүүн хатагтай О.Цолмон орон нутгийн музейн үнэт олдворыг багтаасан гэрэл зургийн цомог хийх, ингэснээрээ гадаадад алдагдсан тохиолдолд эргүүлэн авах эрхзүйн боломжийг бүрдүүлэх, түүх соёлын олдворын өндөр нарийвчлалтай судалгаа хийдэг мэргэжлийн тоног төхөөрөмжтэй болох, соёлын өвийн мэдлэг, чадвар бүхий судлаачдыг бэлтгэх зэрэг олон чухал саналыг дэвшүүллээ.
Уулзалтын төгсгөлд Ерөнхийлөгч Н.Энхбаяр хэлэхдээ Монгол Улсын тусгаар тогтнол, бие даасан байдлын салшгүй нэгэн чухал бүрдэл нь дэлхий дахинаа үнэлэгдэн, хүлээн зөвшөөрөгдсөн монголчуудын “соёлын орон зай” болохыг онцлоод энэхүү үйлсийн төлөө хамтдаа хичээн зүтгэх хэрэгтэйг санууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ХМА-аас мэдээлэв