4 жил октагонд тулалдаагүй UFC холбооны -77 килограмын жингийн тулаанч Ник Диаз эргэн тулалдана. Багагүй хугацаанд тулаанд ороогүй Диаз Лас Вегас хотноо болох UFC 235 багц тулааны үеэр Хорхе Масвидальтай тулалдахаар болжээ. Энэ талаар UFC-ын босс Дана Уайтын төлөөлөгч Брэтт Окамото мэдээлсэн юм. Гэхдээ талууд эцсийн байдлаар гарын үсэг зурж баталгаажуулаагүй байгаа гэж зарим эх сурвалжууд мэдээлж байна.
Диазын хувьд 26-9 гэсэн амжилттай бөгөөд 2015 оны нэгдүгээр сард Андерсон Силватай тулалдах ёстой байсан боловч хоёр тулаанчаас хоёулангаас нь хориотой бэлдмэл илэрсэн учраас тулааныг цуцалж, улмаар мөнгөн торгууль болон сахилгын шийтгэл болох тулалдах эрх хасах шийтгэл оногдуулж байсан юм. Харин үүнээс хойш Диаз ямар нэгэн байдлаар тулалдах сонирхолтой байгаа гэж мэдэгдээгүй байсан.
Түүний өрсөлдөгч Масвидал 32-13 гэсэн амжилттай бөгөөд 2017 оны 11 сард UFC 217-д Стэфэн Томпсонд ялагдсанаас хойш тулалдаагүй байв. Мөн одоо болох гэж байгаа UFC 235-ийн гол тулаан товлогдоогүй боловч алдарт тулаанч Даньел Кормер бүсээ хамгаалах билээ. Сонирхуулахад Кормер ирэх гурван сард зодог тайлахаар төлөвлөж буй юм.
Эх сурвалж: www.sports.yahoo.com
Б.Энх-Амгалан