Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар ҮХЦ-ийн гишүүнээр Ш.Солонгыг томилох асуудлыг хэлэлцэн дэмжлээ. ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга ажилтай түүнийг УИХ-аас Цэцийн гишүүнд санал болгосон юм. Өнгөрсөн даваа гаригт болсон МАН-ын бүлгийн хуралдаанаар энэ асуудлыг дэмжиж, өчигдөр байнгын хороон дээр ямар ч асуултгүй ногоон гэрлээр гарч ирлээ. Тэгэхээр дээрх томилгоо улс төрийн тохиролцооны хүрээнд явагдаж байгаа бололтой. Мөн ҮХЦ-ийн гишүүнд Ерөнхийлөгчийн зүгээс ШШГЕГ-ын дэд дарга Г.Туулхүү, Ардын их хурлын депутат асан Б.Буяндэлгэр, Төрийн өмчийн хорооны дарга асан Ц.Нанзаддорж нарыг томилуулах санал хүргүүлсэн. Үүнийг ч МАН-ын бүлэг хэлэлцээд дэмжинэ гэдгээ илэрхийлэв.
Ер нь дээрх томилгоонууд байнгын хороо, УИХ дээр гацахгүй явчихна гэдгийг улс төрийн хүрээнийхэн ярьж байна. Уг нь ҮХЦ Үндсэн хуулийн манаач, тусгаар тогтнолын баталгаа байх учиртай чухал газар. Цэцийн дээр хөх тэнгэр л байна гэдэг үг ч бий. Гэтэл сүүлийн үед улс төрийн тохиролцооны бай л болж дээ. Энэ удаагийн томилгоо ч үүнийг баталж байна. Цэцийн гишүүнд яригдаж эхэлсэн эрхмүүд ч улс төрийн гинжин хэлхээний хаа нэгтэй л яваа хүмүүс. Тэднийг “эзэд” нь, нам нь энэ суудалд зүтгүүлж буй хэрэг шүү дээ. ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Ш.Солонгыг УИХын дарга М.Энхболдын буюу УИХ дахь 32-ын бүлгийн хүн хэмээн ярьдаг. Тэр МАН, АН-ын сүүлийн бүх Ерөнхий сайдуудтай хамтарч ажилласан.
Цэцийн дээр хөх тэнгэр л байна гэдэг үг ч бий.
2012 онд Н.Алтанхуяг Ерөнхий сайд болонгуутаа Ш.Солонгыг албан тушаалаас нь чөлөөлсөн ч 2015 онд Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болсноор дахин ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргаар томилогдсон байдаг. Тэрээр 1963 онд төрсөн, хуульч мэргэжилтэй. 1994-2000 онд Япон, Тайвань, Нидерланд, Англи, Итали, Австри зэрэг улсад мэргэжил дээшлүүлсэн.
1984-1992 онд Сайд нарын Зөвлөлийн Хэрэг эрхлэх газарт мэргэжилтэн, 1992-1996 Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт дэс түшмэл, түшмэл, тасгийн даргын үүрэг гүйцэтгэгч, 1996-2000 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Засгийн газрын референт, ахлах референт, 2000-2008 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хуулийн хэлтсийн дарга, 2008 оноос Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байна. Засгийн газарт 20 гаруй жил ажилласан Ш.Солонго мэргэжилтнээс нь эхлээд ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга болтлоо дэвшсэн байдаг. Түүний 2017 оны ХОМ одоогоор АТГ-ын албан ёсны цахим хуудаснаа байршаагүй байна. “Ш.Солонгыг тэтгэвэрт нь суулгаач ээ” хэмээн УИХ-ын чуулганы танхимд нэгэн гишүүн хэлж байсан цаг саяхан.
Гэсэн ч Ш.Солонго тэтгэвэртээ суулгүй ҮХЦ-д очиж “тухлах” бололтой. Ерөнхийлөгчийн зүгээс санал болгож буй эрхэм бол Ц.Нанзаддорж. Говь-Алтай аймгийн уугуул тэрээр ТӨХ-ны дарга, удирдах албан тушаалд 20 орчим жил ажилласан. Түүнийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын хүн гэх нь бий. Учир нь З.Энхболдыг ТӨХ-ны дарга байх үеэс Ц.Нанзаддорж тус хороонд ажиллаж эхэлсэн гэдэг. Мөн 1996-2011 он хүртэл ТӨХ-нд ажиллахдаа Монголд явагдсан өмч хувьчлалыг гардан хийсэн гол хүн юм. Түүний нэр дээр хэд хэдэн хэрэг ч бий.
Албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон хэмээн хуулийн байгууллагад шалгагдаж байсан нь хэдэнтэй. Ц.Нанзаддорж 2015 онд АТГ-т хөрөнгө орлогоо албан ёсоор ийн мэдүүлсэн байдаг. 122 сая 500 мянган төгрөгийн 10 га болон 1125 ам.метр хоёр газартай. “Toyota LEXUS 330” болон “Toyota” загварын хоёр автомашинтай. “Фловерс” хотхонд 534 сая төгрөгийн үнэ бүхий орон сууцтай гэжээ. Мөн “Бобоми”, “Сарны титэм”, “Гурван гол холдинг“, “Гурван гол бааз”, “Эрдэнэс таван толгой” зэрэг долоон компанид дөрвөн тэрбум, 358 сая төгрөгийн үнэ бүхий хувьцаа эзэмшдэг.
Төрсөн хүү нь Худалдаа хөгжлийн банкинд 2.3 сая ам.доллар болон гурван сая юанийн хадгаламжтай хэмээн мэдүүлж байжээ. Түүнийг “Хадгаламж банк”, “Говь”, “Улсын цирк”-ийн хувьчлалыг хууль бусаар зохион байгуулсан байж магадгүй хэмээн одоо ч харддаг юм билээ. Ерөнхийлөгчийн санал болгосон дараагийн хүн бол Ардын их хурлын депутат асан Б.Буяндэлгэр. ИЗНН-ыг угшилтай тэрээр 2016 оны УИХ-ын сонгуулийн босгон дээр АН-д элсчээ. Мөн л Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын хүн хэмээн яригддаг.
Дорнод аймгаас АИХ-д сонгогдсон 19 депутатын нэг. 1960 онд төрсөн. Эрхүүгийн улсын их сургуулийг хуульч мэргэжлээр дүүргэсэн юм байна. ШШГЕГ-ын дэд дарга, хурандаа Г.Туулхүүгийн хувьд 2014 онд С.Бямбацогтыг ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байхад дээрх албан тушаалд томилогдсон байна. ШШГЕГ-аас бараг л анх удаа ҮХЦ-ийн гишүүнд нэр нь яригдаж эхэлсэн эрхэм бол Г.Туулхүү. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас цэц хүртлээ “татагдана” гэхээр нэлээд том “артай” гэдэг нь харагдаж буй юм. Г.Туулхүү 2017 онд АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлжээ.
Түүний жилийн орлого 20 сая 237 мянга, гэр бүлийн гишүүдийн жилийн орлого: 43 сая 044 мянга байна. 95 сая төгрөгийн хоёр орон сууцтай, “Toyota”, “Rav 4” автомашинтай. Мөн 250 сая төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэлтэй, хадгаламжиндаа 122 сая 250 мянган төгрөгтэй байна. Ийнхүү Ерөнхийлөгч , УИХ-ын зүгээс ҮХЦ-ийн гишүүнд томилох хүмүүсээ тодруулаад байна. Улс төрийн тохироогүй томилгоо гэж байхгүй болсон гэдгээс энэ удаагийн нэрс мөн л харуулж байна даа.
Т.Батсайхан