Хүүхдүүдэд гэрээрээ даам заадаг, "Хөлөгт тоглоом" клубын багш, дасгалжуулагч П.Энхсаруултай ярилцсаныг та бүхэнд хүргэе.
-Та хэзээ даам тоглож сурсан бэ?
-Би хүүхэд байхдаа ааваараа заалгасан, гэр бүлийхэнтэйгээ тоглодог байсан. Багадаа сургуулиудын тэмцээнд амжилттай оролцоод урамшаад сонирхож судалж эхэлсэн.
-Хэзээнээс багшилж эхэлсэн бэ?
-Даамны багшийн сургалт гэж байдаггүй. Би Х ангиа төгсөөд ШУТИС-д элсэн хагас семистр суралцсан. Хичээлээс хичээлийн хооронд шатаар явах нь хүндрэлтэй байсан болохоор сургуулиасаа гарсан.
Сургуульд суухаас өмнө хичээллэж эхэлвэл анхаарал төвлөрөл сайжирч, аливаа зүйлд хүлээцтэй ханддаг зэрэг давуу талууд их.
Тэгээд хөдөө гэртээ ирээд уйдаад сэтгэлээр их унасан. Тэгтэл аймгийн даамны тэмцээн болох сураг гарч, өөрийгөө бэлдэж эхэлсэн. Аймгийн тэмцээндээ түрүүлээд Бүх ард түмний спартакиадад орох эрх авсан юм. Өөрөө бэлдсэн болхоор тэмцээндээ олигтой амжилт гаргаагүй. /инээв/
Би багадаа хүүхдүүдэд тооны хичээл заадаг байсан. Сургуульд багшилж байсан даамны багш шилжих болоод сургуулийн захиралдаа санал тавиад цагийн багшаар ажилд орж байлаа.
Цалин нь сонин биш. Хүүхдүүдээ сайн болгочих юмсан гэж бэлдээд Завхан аймгийн даамны тэмцээнд хүүхдүүд амжилтай оролцоод үндсэн багшаар ажиллах боллоо. Шатар заах ёстой гээд шатрыг судлаад аймагтаа манай хүүхдүүд шатар, даамаар түрүүлдэг байлаа.
Хүүхдүүдтэйгээ 2006 оноос улсын тэмцээнүүдэд оролцож эхэлсэн. Эхний жилүүдэд медальд дөхөж, тав зургаадугаар байрт шалгардаг байв. Завханд байхад Тосонцэнгэлийн хүүхдүүд Азийн тэмцээнүүдэд оролцож эхэлсэн. Завханы тэмцээнээс шалгарсан хүүхдүүдээ бэлтгэн, улсын тэмцээнд оролцуулдаг байлаа. Манай хүүхдүүд их сайн байсан.
Тосонцэнгэлдээ найман жил багшилсан. 2013 онд гэр бүлтэй болоод хотод амьдрахаар ирсэн дээ.
-Энд ирэнгүүтээ сургалтын төвөө байгуулсан уу?
-Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс сурдаг Сэргээн засах хөгжлийн үндэсний төвд компьютерийн операторчийн ангид суралцахаар ирсэн. Сурангаа гэрээрээ 10-аад хүүхдэд заадаг байсан юм. Би автомат тэрэгтэй байсан болохоор тэргэн дээрээ суугаад хичээлдээ өөрөө явдаг.
-Та нийт хэдэн хүүхэд бэлдээд байна?
-Улс, Ази, дэлхийн даамны аварга шалгаруулах тэмцээнд явсан 20-иод хүүхэд байна. Сургалтад хамруулсан хүүхдийн тоог нарийн мэдэхгүй байна. Хүүхэдтэй болоод жил гаруй өнжсөн ч хүүхдүүд тэмцээнд явна гэхээр нь хүүхдээ нялхад нь ээждээ харуулаад ажилдаа орсон. Шавь нараа цуглуулаад жилд нэг удаа “Шавь нарын тэмцээн” зохион байгуулдаг.
-Клубын хичээллэх хуваарь нь ямар байдаг вэ?
-Өдөр бүр хичээллэдэг. Үдээс өмнө, хойно гэсэн ээлжтэй. Хүүхдийн тоо жилээс жилд нэмэгддэг. Олон түвшний хүүхэд байдаг учраас би ганцаараа хүрэлцэхгүй, нэмж багш авсан. Даамыг бол эхэн үед ганцаарчилж заах учраас хүүхэдтэй тулж ажиллах шаардлагатай. Олон улсын хэмжээний их мастер Г.Ганжаргал багшаар дунд шатны хичээлээ заалган, хамтарч ажиллахаар болсон.
-Хүүхдийг даамаар хичээллүүлэхийн давуу тал юу вэ?
-Би хөдөө байхдаа нэгдүгээр ангийн хүүхдийг ч авдаг байсан. Энд ирээд ахынхаа хүүхдийг дөрвөн настайгаас нь авсан. Багаасаа хичээллэсэн болохоор бусад хүүхдээс хамаагүй илүү амжилт үзүүлсэн. Найман настайдаа 10 настай хүүхдүүдтэй хамт дэлхийн аваргын тэмцээнд явсан юм. Улсын аваргаас олон медаль, Азийн аваргад хоёр удаа түрүүлснийг нь харахад багаасаа хичээллэх үр дүнтэй.
Хүүхэд сургуульд суухаас өмнө хичээллэж эхэлвэл анхаарал төвлөрөл сайжирч, аливаа зүйлд хүлээцтэй ханддаг зэрэг давуу талууд их. Эцэг эхчүүд хүүхдээ сууж сурчээ, сургуульдаа дажгүй байна гэдэг юм. Тийм болохоор сургуульд орохоос нь өмнө хичээллэж эхэлбэл илүү үр дүнтэй.
-Хүүхдийн зан төлөв амжилт гаргахад нь нөлөөлөх үү?
-Хүүхэд болгон амжилт гаргадаггүй. Хүүхэд бүр өөр өөр. Зарим хүүхэд сонирхоод цааш нь явдаг бол, зарим нь орхичихдог. Зарим нь хурдан, зарим нь удаан сурна. Удаан сурч байснаа сүүлдээ сайжрах ч хүүхэд бий. Тийм болохоор дөнгөж хичээллэж эхлэхэд нь энэ хүүхэд сурахгүй, харин энэ хүүхэд мундаг гэж болохгүй.
Сүүлийн амжилт гэвэл 2017 онд Польшид болсон Дэлхийн аваргын тэмцээнд турк даамаар н.Мөнх-Оргил мөнгөн медаль авсан.
-Хүмүүс хүүхдээ шатраар хичээллүүлэх хүсэлтэй байдаг. Шатар даамын ялгаа нь юу вэ?
-Миний бодлоор ялгаагүй. Хоёулаа адилхан сэтгэхүйн тоглоом. Даамны нүүдлийг хүн болгон мэддэг учраас нүүгээд л идээд байдаг, амархан гэж ойлгодог. Гүнзгийрүүлээд судалбал даам тоглохдоо олон нүүдлийн цаадахыг харах хэрэгтэй, олон техник эзэмших хэрэгтэй. Гүнзгий түвшинд бол шатар даам сэтгэхүйг яг адилхан хөгжүүлдэг. Монголд шатрыг өндөр түвшинд аваад хөгжүүлэх гэж дэмжиж байгаа хүмүүст ийм ойлголт төрүүлдэг байх.
-Математик сэтгэлгээ даамтай холбоотой юу?
-Хүүхэд тоондоо сайн байх нь чухал бишЬ математик сэтгэлгээтэй байх нь чухал. Амьдралд энэ сэтгэлгээ аливаа зүйлийг амар хялбараар ойлгож, гаргалгаа хийж чаддаг болоход тустай. Тоондоо мундаг мөртлөө дааманд сайн болгох гээд хичээгээд сайжраагүй ганц хоёр хүүхэд бий.
-Танд багшлах санал их ирж байна уу?
-Санал их ирдэг ч тэргэнцэртэй болохоор тэр болгонд очих боломжгүй. Хэрвээ тэргэнцэргүй байсан энэ хавийн цэцэрлэгийн хүүхдүүдэд даам заамаад л байна. Манай ах надад зориулж гэрийнхээ хажууд клубтэй байр бэлэглэсэн. Тийм болохоор ажлаа хийхэд амар байдаг.
-Даамаар хичээллэдэг хүүхдүүдэд үр дүн, нөлөө нь хэзээнээс ажиглагддаг вэ?
-Хүүхдээс шалтгаана. Хүүхэд бүр харилцан адилгүй. Эцэг эхчүүд гурван сар яваад л дааманд сайн болно гэж ойлгодог. Энэ бол өрөөсгөл зүйл. Үр дүнг нь үзье гэвэл байнга л хичээллэх хэрэгтэй. Биеийн тамирын дасгал байнга хийж, бие хөгждөг шиг шатар даам бол оюун ухааны дасгал. Оюун ухааны спорт учраас хичээллэхэд нас оройтохгүй, харин туршлага л оройтно. Байнга хичээллэж амжилт гаргана. Хүүхэд нэг сар завсарлахад чаддаг зүйлээ чадахгүй болж, алдаа гаргадаг.
Та ээж аавуудад ямар зөвлөгөө өгөх вэ?
-Сургуулийн өмнөх наснаас нь хүүхдийг оюуны спортоор хичээллүүлбэл үр дүнтэй. Оюуны дасгал учраас байнга хичээллэх хэрэгтэй. Эрт хичээллэснээр хүүхэд биеэ эрт даах чадвартай болно.
-Таны баримталдаг зарчим юу вэ?
-Хүн үнэнч шударгаар хөдөлмөрлөх ёстой. Хөдөлмөрийнхөө үр шимээр амьдрах нь утга учиртай. Хүүхдүүдээ тэмцээнд амжилттай оролцоход би эрчим хүч авдаг. Оюун ухаан хөгжүүлэх ажил хийж байгаадаа сэтгэл хангалуун байдаг.
-Тэгвэл таны хүсэл мөрөөдөл?
-Дэлхийн тэмцээнээс олон медал авсан шавь төрүүлэх, клубээ улсын хэмжээний тэргүүлэх клуб болгохыг хүсдэг. Шавь нарын сүүлийн амжилт гэвэл 2017 онд Польшид болсон Дэлхийн аваргын тэмцээнд турк даамаар н.Мөнх-Оргил мөнгөн медаль авсан.
-Ярилцлага өгсөнд баярлалаа. Хүүхдийн гэгээн оюун ухааныг тэлж, хөгжүүлдэг таны ажилд амжилт хүсье. Олон мундаг шавь төрүүлээрэй.
-Баярлалаа.
Х.Тунгалаг