Нийтийн эзэмшлийн зам талбайд байрлуулсан өнгө үзэмжгүй, замын хөдөлгөөний үзэгдэх орчин хязгаарласан, хувь хүн, хуулийн этгээдийн зөвшөөрөлгүйгээр байрлуулсан гадна зар сурталчилгааны байгууламж, хаяг, хаягийн байгууламжуудыг албадан буулгаж байна.
Энэ сарын 13-15-ны өдрүүдэд Жигжидийн уулзвараас 4 буудал хүртэл замын хоёр талаар, Доржийн гудамж дагуу замын хоёр талаар зөвшөөрөлгүй, өнгө үзэмжгүй, шаардлага хангаагүй, бүртгэлгүй зарлалын самбар болох хоёр тулгуурт байгууламж, 170 хаяг хаягийн байгууламж, 250 орчим цаасан болон хулдаасан зарлалын хуудсыг албадан буулгажээ.
Цаашид Дөрвөн буудлаас 32-ийн тойрог, 32 тойргоос Баянбүрдийн аюулгүй тойрог, Дарь-Эхийн гудамж, Ногоон нуурын гудамжууд дахь самбаруудыг дээрх шалтгаанаар, үе шаттайг буулгах юм байна.
Иймд байгууллага, аж ахуйн нэгжүүд ойр орчимдоо зөвшөөрөлгүй хаяг, хаягийн байгууламж,сурталчилгааны самбар байрлуулахгүй байхыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас уриалав.