Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Тусгаар тогтнолын 71 жилийн ойн баяраа маргааш тэмдэглэнэ. Ойн баярын хүрээнд, туг өргөх ёслол, хүндэтгэлийн хүлээн авалт болон Монгол Улсад амьдарч буй Энэтхэгийн иргэд сайн дурын үндсэн дээр цус хандивлах юм байна.
Туг өргөх ёслолыг маргааш буюу энэ сарын 15-нд Элчин сайдын яамны гадна талбайд болох бол хүлээн авалтыг "Blue Sky" Зочид буудалд зохион байгуулах аж.
Энэтхэг, Монголын хамтын ажиллагааны хүрээнд өнгөрсөн сард Баян-Өлгий аймагт үер усны улмаас үүдсэн хохирлыг арилгах ажилд 80 сая төгрөгийн хандив үзүүлсэн хэмээн Бүгд найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Суреш Бабу хэллээ.