ПУНЦАГИЙН ЖАСРАЙ
(1933-2007)
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн асан Пунцагийн Жасрай 2007 оны аравдугаар сарын 25-ны өдөр өвчний улмаас нас нөгчиж, монгол төр, Монголын ард түмэнд хүнд гарз учирлаа.
П.Жасрай нь 1933 оны арваннэгдүгээр сарын 26-нд Говь-Алтай аймгийн Бугат сумын нутаг Шүүтийн эх хэмээх газар малчин ард Пунцагийн гурав дахь хүү нь болон мэндэлжээ.
Талийгаач 1950 онд Говь-Алтай амйгийн Тонхил сумын 7 жилийн дунд сургууль, 1961 онд ОХУ-ын Москва хотын Эдийн засаг-статистикийн дээд сургууль дүүргэжээ.
П.Жасрай нь 1950-1956 онд Говь-Алтай аймгийн Бугат, Баян сумын бага сургуульд багш, захирал, аймгийн АДХГЗ-ны Гэгээрлийн хэлтэст байцаагч, 1961-1967 онд Эдийн засгийн дээд сургуульд багш, 1965-1966 онд Эдийн засгийн хүрээлэнд аспирант, 1967-1970 онд Статистикийн төв газарт орлогч дарга, 1970-1976 онд Улсын үнийн хороо, Үнэ, стандартын улсын хорооны дарга, 1976-1978 онд МАХН-ын Төв хороонд хэлтсийн эрхлэгч, 1978-1984 онд Улсын төлөвлөгөөний комиссын нэгдүгээр орлогч дарга бөгөөд БНМАУ-ын сайд, 1984-1989 онд Сайд нарын зөвлөлийн орлогч дарга бөгөөд Улсын төлөвлөгөөний комиссын дарга, 1989-1990 онд МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны орлогч гишүүн, Төлөвлөгөө, эдийн засгийн улсын хорооны дарга бөгөөд Сайд нарын Зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга, 1990-1992 онд Үйлдвэрлэл, үйлчилгээний хоршоодын холбооны ерөнхийлөгч, 1992-1996 онд УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд, 1996-2004 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байв.
Тэрбээр АИХ-ын депутатаар 4 удаа, МАХН-ын Төв Хорооны орлогч гишүүн, жинхэнэ гишүүнээр 3 удаа, МАХН-ын Бага хурлын гишүүнээр удаа дараа сонгогдож байжээ.
П.Жасрай 1970 онд Эдийн засгийн шинжлэх ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалж, “Магадлалын онол” сурах бичиг, “Мал аж ахуйн зардлыг тооцох арга зүйн асуудал”, “Эдийн засгийн онол”, “Эдийн засгийн мэдээлэл, шинжилгээ” зэрэг олон арван бүтээл туурвисан, Олон улсын дээд боловсролын академийн жинхэнэ гишүүн, Москвагийн эдийн засаг, статистик, информатикийн их сургууль, МУИС-ийн Хүндэт доктор цол хүртсэн Монголын нэрт эрдэмтэн байв.
Талийгаач Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлэх, үнэ, стандарт, статистикийн албыг төлөвшүүлэн бэхжүүлэх, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих түүхэн шилжилтийн үеийн шалгарсан удирдагч, шилдэг эдийн засагч, төрийн гарамгай зүтгэлтэн, тууштай эх оронч, Монгол Улсад эдийн засгийн мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан авьяаслаг сурган хүмүүжүүлэгч байв.
Монгол Улсын төр, засаг түүний байгуулсан гавьяа, хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлж, Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 2 удаа шагнаж, Монгол Улсын гавьяат эдийн засагч цол олгожээ.
Талийгаачийн эгэл даруу, хүнлэг энэрэнгүй, цуцашгүй хөдөлмөрч зан чанар, төрийн хүний төв төвшин ноён нуруу, амьдралын бахархалт замнал нь Монголын ард түмний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно.
Н.ЭНХБАЯР, Д.ЛҮНДЭЭЖАНЦАН, М.ЭНХБОЛД, Су.БАТБОЛД, Ж.БЯМБАДОРЖ, Д.ИДЭВХТЭН, Ч.УЛААН, Н.БАЯРТСАЙХАН, М.СОНОМПИЛ, Д.ТУЯА, Р.АМАРЖАРГАЛ, А.ЦАНЖИД, Т.ОЧИРХҮҮ, Т.БИЛЭГТ, Н.БОЛОРМАА, Ц.БАТБАЯР, Б.ДОРЖДАГВА, Р.ЦОГТБААТАР, Ж.СҮХБААТАР, П.БЯМБАЦЭРЭН, Ж.ЦЭНДСҮРЭН, Ч.ДАШДЭМБЭРЭЛ, С.БАДАМХАНД, Я.МЯТАВ